"Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжлахаар газар дээр нь ажиллаж байна.
Манай сурвалжилах баг яг одоо Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, мэдээлэл авлаа.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замд осол аваар олноор гарах болжээ. Тодруулбал, сүүлийн гурван жилийн хугацаанд энэ замд 81 хүн ослын улмаас амиа алдаж, 112 хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө унаа машинаараа хохирсон байна. Үүнээс гадна бүртгэлд ороогүй олон хүн бий гэж эх сурвалж ярив.
ЗОЧНЫ ЯРИАГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )