Х.Мандахбаяр: Цаашдаа Дундговь, Өмнөговийн зам ХОЁР ЭГНЭЭТЭЙ БОЛОХ ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба /2022.05.26, 27/ гарагт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяраас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Ерөнхий сайд Өмнөговь аймагт бүтэн хоёр өдөр ажиллалаа. Зүгээр нэг ирээд буцдаг дарга байсангүй. Ерөнхий сайд түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Өмнө нь Өмнөговь аймагт шийдэж байгаагүй, олон жил гацаж түгжигдсэн зарим асуудал дээр цэг тавьж, бодитой шийдвэрийг газар дээр нь гаргаж ажилласан явдалд нь өмнийн говьчууд баяртай байна" гэлээ. 

Түүнчлэн "Хэдхэн хоногийн өмнө би аймгаас буцаж явахад зам их хэцүү байсан. Хэд, хэдэн хүн рүү асуудлыг хэлж, ярьсан. Иргэд ч ярьдаг юм билээ, шийдэгдэхгүй. Тэгээд пост оруулсан. Ямар ч байсан тэр асуудал шийдэгдэж байна. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын төсвийг нь 3.4 тэрбум төгрөгөөр нэмж, өөр шаардлагатай асуудлыг нь шийдэх үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Энэ зам маань ямар ч байсан сайн, сайхан болох нь ээ. Нээх айхтар шинэ зам шиг болдоггүй юм аа гэхэд осол, аваар гарахгүй түвшинд стандартын дагуу засвар хийх хэрэгтэй байна. Яваандаа улсынхаа эдийн засгийн тал хувийг нь нуруундаа яваа Дундговь, Өмнөговийн зам бол хоёр эгнээ болох ёстой. Ийм л бодолтой явдаг. Эхний ээлжид замаа сайжруулж, осол авааргүй хүний амь насыг хохироодоггүй болгох нь зүйтэй юм" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мангайтал хулхидна .(66.181.181.34) 2022 оны 05 сарын 31

Ажил хийсэн цалин хөлсөө авчих юмсан. Их зальтай, маш худалч, мэхлэгч, хэл ам нь хөгжсөн нөхөр. Сонсохнээ долоолтын мастер гэх юм. Бас өөрийнхөө доор долоогчтой гэж байгаа. Жинхэнэ худ нөхөр. Энэнд итгэж буй бүхэн хожмоо ххрамсана даа.

0  |  0
Зочин (202.55.188.35) 2022 оны 05 сарын 31

Энэ хулгайч Өмнөговь аймгийн МАНын хороон дарга болчихсон юмуу.Жинхэнэ цүнх баригч байгаад долоогч болсон сдак.

1  |  0
гал(202.179.26.19) 2022 оны 05 сарын 30

МАН ын цүнх баригч. Монгол улсын стратегийн гол зам болох Дарханы 200км зам тавих гэж 5,6 жил болж байхад юуны чинь орон нутгийн 2эгнээ зам бэ. Дуртайн бол өөрийнхөө хөрөнгөөр тавь

0  |  0
lalar(43.228.130.63) 2022 оны 05 сарын 31

ene gj sonin sda shvv bas barilga baritsn l shaaj yvsn nootoi nuhur

1  |  0
Top