Засгийн газрын өнөөдрийн (2022.05.25) ээлжит хуралдаанаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.
Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.
Сануулахад, "Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжилахаар Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Ерөнхий сайд очино гээ биз дээ машинаар л явуулаад үзүүлчихвэл тэгээд л болчихоно ш дээ үнхээр ард түмэн ямар замаао яваад байгааг нь өөрт нь үзүүлэх хэрэгтэй яаралтай Наадамаас өмнө нөхүүлэх,нөхөх хэрэгтэй байна
Iim zam barisan hulgaich nariin gariig ni tasdaj hayah heregtei.