"Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ТВ8" телевиз, Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы хамтарсан баг Улаанбаатар-Дундговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замын өнөөгийн байдал, засвар үйлчилгээний талаар сурвалжилахаар газар дээр нь ажиллаж байна.
Өнөөдөр өглөө Дундговьд очсон сурвалжлах багийнхан аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очироос нөхцөл байдлын талаар тодруулсан бол энэ удаад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, ярилцлаа.
Засаг дарга Ц.Мөнхбат "Авто замын эвдрэлийн асуудлаар Зам, тээврийн сайдад удаа дараа хүсэлт явуулж байсан. Хамгийн сүүлд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдсэн дүгнэлтийг илгээсэн.
Тэр дүгнэлт дээр дурдсаныг харахад 2021 онд 1.1 тэрбум төгрөгөөр хийгдсэн зам засварын ажлаас хойш жилийн дараа 80-90 хувь нь эвдэрсэн гэх дүгнэлт гарсан.
Энэ бол шууд даац хэтрүүлэн явдаг уул уурхайн хүнд даацын машинуудтай шууд холбоотой.
Дундговь аймгийн хамгийн их эвдрэлтэй авто зам аймгийн төвөөс 30 гаруй км-ын зайд орших Хулд сумын нутаг дэвсгэрт байна.
2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр хийсэн дүгнэлтээр Улаанбаатар-Дундговь чиглэлийн 98 км замын эвдрэл 5283.49 м.кв байсан бол 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хийсэн дүгнэлтээр 9219 м.кв болсон байна.
Дундговь-Өмнөговь чиглэлийн 150 км авто замын эвдрэл хагас жилийн өмнө 3230 м.кв гэж хэмжигдэж байсан бол хамгийн сүүлийн бүртгэлээр 19730 м.кв болж, дөрөв дахин нэмэгдсэн байна.
Энэ эвдрэлийг засахаар "Дундговь авто зам" компани 2.8 тэрбум төгрөгийн тендер аваад байгаа. Өнөөдрөөс автозамын зүсэлт хийж, нөхөх ажлууд эхэлсэн" гэсэн мэдээлэл өглөө.
ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )