Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар хөндөж буй. Уг асуудлыг улс төрийн намууд дэмжиж, эрх баригчид боломжтой хэмээн мэдэгдээд байгаа.
Эх сурвалжуудын ярихаар бол энэ хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ 10 асуудлыг тусгахаар төлөвлөжээ.
Эхний таван асуудлаар ард нийтийн саналыг асуух бол дараагийн таван асуудлыг шууд тусгах гэнэ.
Ард нийтийн санал асуулга авах таван асуудал
- Сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх. Ингэхдээ пропорциональ болон жижиг мажоритар тогтолцоотой холимог болгохоор төлөвлөж байгаа. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулийн системээр гишүүд өрсөлдөж, дээрээс нь намын жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжийг нээнэ.
- Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх буюу шинээр нам байгуулж, шүүхэд бүртгүүлэхдээ сонгогчийн босго тогтоох эсэх,
- 330 сумыг цөөлж, 150 км дотор нэг сум байгуулах эсэх,
- Хотын эрх зүйн асуудлыг нээж өгөх. Ингэхдээ Дархан, Орхон, Хөтөлийг аж үйлдвэрийн хот болгох эсэх, Замын-Үүдийг худалдааны хот болгох эсэх, Хархорин, Ховдыг эдийн засгийн тургуур хот болгох эсэх асуудлаар санал асуух,.
- Парламентыг огцруулах асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тодорхой эрх мэдэл олгох эсэх.
Ард нийтийн санал асуухгүй шууд оруулах өөрчлөлт
- Гишүүдийн тоог 150 болгох
- Гишүүдийн тоо өссөн тохиолдолд давхар дээлтэй болох
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
- Улаанбаатар хотын даргыг сонгогчид сонгодог болох
- Сумдад намчирхал гэдэг асуудлыг үгүй хийх үүднээс улс төрийн намгүй сум болгох асуудлыг тусгахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
гишүүдийн тоог 15 болгоё.
УИХ-ын гишүүдийн тоог ингэж хэт их олон болгож болохгүй, хэрвээ заавал нэмэх гээд байгаа бол 100-аас хэтрүүлэхгүйгээр тогтоох хэрэгтэй. Ингэж нэмсэн тохиолдолд УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг бараг л 00 болгох хэрэгтэй, халдашгүй байдал энэ тэр гэсэн балай заалтуудыг бүрэн мөсөн хасч, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн хуулийн заалтад нийцүүлэн ажиллуулах хэрэгтэй .