Засгийн газрын өнөөдрийн (2022.05.25) хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна.
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын нислэг 26 сарын дараа эргэн сэргэх боломжтой болж, зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатар - Гуанжоу - Хөх Хот нислэгийг эхлүүлэхээр болжээ.
Мөн хилийн Шивээхүрэн - Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлсэн билээ.
Энэ талаар Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар "Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай ярилцаад, Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрөл авсан. Засгийн газры хуралдаанаас өнөөдөр "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани сөөлжлөх байдлаар нислэг үйлдэх асуудал дэмжигдлээ. ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж, нислэгийн зөвшөөрөл авна. Дээрх нислэгтэй холбогдон тусгаарлалтын асуудал яригдана. Шийдвэр гарсан учраас манай ГХЯ, Хятадын ГЯ-наас Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлана" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
за тэгээд дахиад ковидыг импортлохоор болсон уу МАН тэнэгүүд мандтугай