Хөгжлийн бэрхшээлтэй охиноо ХӨНӨӨСӨН эмэгтэйг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

 

БНСУ-ын цагдаа нар 60 настай эмэгтэйг 30 гаруй жил асарсан хөгжлийн бэрхшээлтэй охиноо хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ. 

Сэжигтэн Сөүлээс баруун тийш 40 орчим км-ийн зайд орших гэртээ 30 гаран насны охиндоо үхэлд хүргэх тунгаар нойрны эм өгч дараа нь өөрөө ч мөн уг эмнээс уун амиа хорлохыг завджээ.

Уг хэрэг болсноос зургаан цагийн дараа сэжигтэн эмэгтэйн хүү гэртээ ирснээр цагдаа болон эмнэлгийн тусламж дуудаж уг хэрэг ил болсон байна. 

Сэжигтэн ухаан орсныхоо дараа "Охиндоо нойрны эм өгсний дараа өөрөө ч мөн үхэхийг хүссэн" хэмээн мэдүүлжээ. Талийгаач төрөлхийн тархины саажилттай байсан бөгөөд саяхан бүдүүн гэдэсний хорт хавдартай болох нь оношлогдоод байсан аж. 

Нөхрөөсөө тусдаа 30 орчим жил тусдаа амьдарч хүү, охин хоёроо ганцаар асардаг байсан сэжигтэн амьдралаа залгуулахын тулд өөр хотуудад очин ажил хийдэг байсан гэнэ. Хүүгээ гэрлэснээс хойш өвчтэй охиноо ганцаар асрах болсон тэрээр охиноо тусгай хэрэгцээт хүмүүсийн асрах газарт өгөх санхүүгийн боломжгүй байсан тухайгаа дурдсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөөрхий(124.158.66.49) 2022 оны 05 сарын 28

өөр аргагүйд хүрчээ, бүхэл бүтэн 30жил... тэвчээртэй л хүн бнх

0  |  0
Ьв(202.9.46.86) 2022 оны 05 сарын 28

Эхийг буруутгахын аргагүй 30 жил шаалаа болно

7  |  0
номч(66.181.160.59) 2022 оны 05 сарын 29

хятадад нэг ийм хэрэг болоод эмээг өршөөу байсан санагдаж байна өөрөө хөгшин болхоор хүүгээсээ түрүүлж үхээд хүүгээ үлдээхийг хүсээгүй байдаг. Эх хүн үрийнхээ төлөө үхэж ч чадна үрээ алж ч чадах юм даа

13  |  1
Dood zochind(202.9.46.138) 2022 оны 05 сарын 30

Chi buruu oilgoj

3  |  0
гал(202.179.25.164) 2022 оны 05 сарын 29

Охинд нь тэр нь ч дээр байх

12  |  2
Хали(192.82.87.4) 2022 оны 05 сарын 30

Хөөрхий дөө.Охиноо өвдөж зовоохгүй гэж бодож дээ.Сулалаасай

23  |  0
Top