Бага сургууль руу халдсан зэвсэгт этгээдийн аав УУЧЛАЛТ гуйлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

 

Орон нутгийн цагаар өнгөрөгч мягмар гарагт Техас дахь Робб бага сургууль руу зэвсэглэсэн этгээд халдаж 19 сурагч, хоёр багшийн амийг хөнөөсөн. Уг хэргийг 18 настай хүү үйлдсэн бөгөөд түүний аав 42 настай Сальвадор Рамос "Daily Beast" сэтгүүлд өгсөн ярилцлагаараа дамжуулан уучлалт гуйжээ. 

Сальвадор Рамос ярилцлагадаа "Хүүгийнхээ хийсэн үйлдэлд харамсаж байна. Би хүүгээ ийм зүйл хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэр хэн нэгэнд ийм зүйл хийхийн оронд зүгээр л намайг алах ёстой байсан юм" хэмээжээ. 

Түүний хүү уг хэргийг үйлдэхээсээ өмнө эмээгийнхээ нүүр рүү буудан хөнөөсөн бөгөөд уг хэрэг Техасын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн аллагын нэг болсон байна

Гэмт этгээдийн аав ажлаасаа үүдэн хүүгийнхээ амьдралд сүүлийн үед анхаарал хандуулж чадахаа больсон бөгөөд ковидоос үүдэн улам бүр холдсон тухайгаа ярьжээ. Хүү нь түүнтэй сар гаруйн өмнөөс ярихаа больсон гэнэ. Үүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй байсан тэрээр хүүгээ "Тэр дуу цөөтэй хүн байсан. Их дотогшоогоо. Тэр хэнд ч саад болдоггүй. Гэсэн ч хүмүүс түүнийг зовоодог байсан. Тэр минь сайн хүү байсан" хэмээн тодорхойлжээ. 

Ахлах сургуульд сурч байхдаа өмссөн хувцаснаасаа болж доромжлуулдаг байсан хүү сургуулиа хаяхад хүрчээ. Бага болон дунд сургуульд байхдаа гацаж ярьдаг байсан учраас мөн л дээрэлхүүлдэг байсан хүү ээжтэйгээ тун таарамжгүй харилцаатай байсан аж. Хар тамхинд донтсон ээж нь хүүг гэрээсээ хөөсөн гэх мэдээлэл мөн цацагдаад байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.89.44) 2022 оны 05 сарын 30

Ymar ch medee bsan door hi hutsaj l baih yma vme zawtai....\n

0  |  0
del(202.55.188.98) 2022 оны 05 сарын 29

ямар нийгэмд амьдарч байгаагын тод илрэл

0  |  0
H(202.9.40.10) 2022 оны 05 сарын 30

Latino pisdanar ugasa bvgd setgeciin uvchtoi mass sensac dagaj galzuurj hvn aldag yuch bododgu malnud bdiishd

0  |  3
С.т(202.55.188.123) 2022 оны 05 сарын 30

Нийгэм нь ингээд араатан болгочих юмдаа

4  |  1
Зочин(202.126.90.121) 2022 оны 05 сарын 29

Америк ардчилалын мөн чанар хүнлэг энэрэнгүй ардчилал уу

1  |  0
Зочин(192.82.77.108) 2022 оны 05 сарын 30

Ээж нь хар тамхичин, аав нь тоодоггүйгээс хувцас ядуурлаасаа хүүхдүүдэд шоолуулж үе тэнгийн дээрэлхэлт хүүг ийм байдалд хүргэсэн .

13  |  0
Зочин(192.82.85.166) 2022 оны 05 сарын 30

Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт тухайн хүүг сэтгэл зүйн асуудал, гутралд хүргэжээ. Бусдыг шоглож доромжилж болохгүй, хүн, амьтан хэнийг ч юуг ч энэрч хайрлаж, байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж хүүхэд залууст ойлгуулмаар байна. Эцэг эхчүүд багш нар бүгд олны танил хүмүүс, иргэд, нийгэм тэр чигтээ зөв үлгэрлэх хэрэгтэй.

35  |  0
Зочин(66.181.182.210) 2022 оны 05 сарын 30

Хүнийг эд хөрөнгө , эд эрхтэн , царай төрх , хүч чадлаар байнга доромжилж байнга дарамтвал , сэтгэл санаагаар унаж араатан болдог .

19  |  0
zochin (24.9.103.77) 2022 оны 05 сарын 29

burkhan mini, sain khuu baisan gej kheleed baikhdaa yahab dee, khuukhdee khumuujuulj, ankhaaral khanduuldaggui baisnaas iim aimshigt zuil khiijee, khairan khuukhduud, khunii ami

0  |  6
Minii(202.126.90.139) 2022 оны 05 сарын 29

Manai Ulsiin shuted baidag delhiim aguu ulsad dandaa l iim zuil bolj bdg fucking USA get out off world.

4  |  3
Zu(77.24.7.205) 2022 оны 05 сарын 29

Энэ хүү нэг удаа дээрэлхүүлээд йм хэрэг хийчээгүй нь ойлгомжтой. Маш олон жилийн удаа дараагийн дээрэлхэлт доромжлолын үр дүн.

30  |  2
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 29

Аймшигтай алуурчин этгээдийг сайн хүү байсан гэж аав нь хэлж байгаа нь үхэр монголчуудтай нэг зиндааны нөхөр болотой.

2  |  20
Top