Техас дахь Робб бага сургууль руу зэвсэгт этгээд халдаж 21 хүний аминд хүрсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг хэргийг үйлдсэн 18 настай Рамос Салвадор сургууль руу явахаасаа өмнө эмээтэйгээ муудалцан, улмаар түүний нүүрэн тус газарт буудаж гэмтээсэн билээ.
66 настай Сэллигийн биеийн байдал тогтворжиж байгаа бөгөөд сум түүний хацар хэсэгт тусаж бүх шүдийг нь хугалсан тухай үеэл нь ярьжээ. "Хэрэв сум хэдхэн см наашилсан бол толгой нь тэр чигтээ онгойх байсан. Гэхдээ тэр дахиж хэзээ ч ярьж чадахгүй байж магадгүй" хэмээсэн тэрээр Сэллиг зөвхөн бичгээр харилцаж байгаа гэжээ.
Тухайн гэмт хэргийг үйлдсэн Рамос Салвадор сүүлийн хэдэн сарын турш эмээ, өвөөгийнхөө гэрт амьдарчээ. Ээж нь түүнийг гэрээсээ хөөсөн бол аав нь хүнд өвчтэй ээжийгээ асрахын тулд өөр хотод амьдрах болсон байна. Бага сургуульд байхдаа гацаж ярьдаг байснаасаа үүдэн үргэлж хүүхдүүдэд дээрэлхүүлж, шоглуулдаг байсан Рамос ахлах сургуульд байхдаа өмссөн хувцаснаасаа үүдэн мөн л дээрэлхүүлдэг байсан аж. Үүнээс залхсан Рамос эцэст нь сургуулиа хаяж ийн гэмт хэрэг үйлдэн, цагдаа нарт буудуулан амиа алдсан юм.
Уг хэрэгтэй холбоотой олон сэдвүүд хөндөгдөж байна. Сургуулийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн хамгаалалт, зэвсэг худалдаалах тухай хуулийг эргэн харах цаг болсон хэмээн олон нийт үзэж байгаа бөгөөд амиа алдсан багш, сурагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, улс даяар эмгэнэл илэрхийлээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
Байдан бусад улсын дотоод хэрэгт хошуу дүрж дайныг санхүүжүүлж бхаар ийм асуудалаа санхүүлж цэгцэлмээр юм да..Хайран бяцхан үрс....Өөрийн улсын харгслалаа эхлээд шийдчихээд улс орны хэрэгт оролцдог болмоор юм.Дайныг өдөөгч Байдан...
Ач биш зээ юм бишүү
Ene zevsgiin asuudal, manauuruulah bodis hudaldaalahiig zurshuursun ni hamgiin tom aldaa. Ene olon hun amtai gazar dectaturtai bh estoi bsn. Amerik Er ni buruu bodlogo barij bgaa yum shigee. Terrosistuudaa dotroosoo beldeed bgaagaa meddeggui l yum bhda