ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Тодруулбал, MI6-ийн эх сурвалжууд Оросын удирдагчийн эрүүл мэндийн талаарх таамаглал дэвшүүлсэн бөгөөд үүндээ В.Путиныг аль хэдийнэ нас барсан байж болзошгүй хэмээн бичжээ.
Кремлийнхэн засгийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд түүний үхлийг нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд сүүлийн үед түүнийг орлон тоглогч орлож байсан байж магадгүй хэмээн "Daily Star" мэдээлжээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд В.Путины биеийн байдал муу байсан. Түүнийг цусны хорт хавдар туссан байж болзошгүй гэх цуу яриа гарч, хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүд урьдчилан бэлтгэгдсэн байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Тагнуулын албаны эх сурвалж дурдахдаа "Путин маш хүнд өвдсөн бөгөөд нас барсан тохиолдолд хэдэн сараар биш юмаа гэхэд хэдэн долоо хоногийн турш нууцлах өндөр магадлалтай. Тэр аль хэдийнэ нас барсан байх магадлал ч мөн өндөр. Үүнийг мэдэх боломжгүй. Путины бие тавгүйрхэж мэс засалд орсон байхад түүнийг орлон тоглогч орлож байсан. Үүнийгээ одоо ч хэрэгжүүлж байж болзошгүй" гэжээ.
Мөн өөр нэгэн эх сурвалж "Тэр хараагаа алдсан. Эмч нар түүнд гурван жилийн хугацаа л үлдсэн гэж хэлсэн бөгөөд Путин телевизээр гарах үедээ асар томоор бичсэн цааш унших шаардлагатай болсон. Нэг цаасан дээр хэдхэн өгүүлбэр л багтах боломжтой. Түүний гар, хөл өөрийн мэдэлгүй чичирдэг болсон" гэв.
Түүний ойр дотнынхны хамгийн том айдас бол түүнийг нас барсны дараа Кремлд эргэлт гарах явдал. Хоёр долоо хоногийн өмнө Оросын нэгэн олигарх В.Путиныг цусны хорт хавдраар өвчилж, Украин руу довтлохоос өмнө мэс засалд орсон тухай мэдэгдсэн бөгөөд түүнийг нас барсан тохиолдолд нууцлах нь цаг хугацааны асуудал хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл ( 17 )
Талийцан бж мэдхэл юм. Сүүлийн үед Ботэкс н арайл ихдээд өсима
Дөч тавин орон нийлээд ганц хүн дийлэхгүй ёстой л аргаа барж байна даа.
Барууныханы ганц мөрөөдөл Путины үхэл
Путин эрүүл спортлог хүн.харин байден явчихсан ану нуугаад байж магадгүй ккк
АНУ тэргүүтэй барууныханы зүүд. Гэмт хүн гилбэлдэг, ичсэн хүн алдаг гээд үгнүүд бий. Хэргийн эзэд гаргасан худал цуу нь үнэн.Шойгонийг үхсэн,сэхэхгүй өвтэй болсон л гээд байсан одээ эрүүлсэруул явна. Украйна оросын их олон генералыг алчихсан гээл байсан саяхан Оросы ТВ-ээр шрйгрн үг хэлж үеээр нэг генарал ь Украйнёууд намайг алсан гээд байсан гэтэл би энд амьд сэрүүн сууж байна гэж л байсан.Барууныхны аль худал цуу тараахыг тэр гэхэв дээ. Юм болгоныг шүүрч давалгаалдаг сониуч зангаа бид жааханч болов хязгаалах нь зүйтэй байх оо
АНУ тэргүүтэй барууныханы зүүд. Гэмт хүн гилбэлдэг, ичсэн хүн алдаг гээд үгнүүд бий. Хэргийн эзэд гаргасан худал цуу нь үнэн.Шойгонийг үхсэн,сэхэхгүй өвтэй болсон л гээд байсан одээ эрүүлсэруул явна. Украйна оросын их олон генералыг алчихсан гээл байсан саяхан Оросы ТВ-ээр шрйгрн үг хэлж үеээр нэг генарал ь Украйнёууд намайг алсан гээд байсан гэтэл би энд амьд сэрүүн сууж байна гэж л байсан.Барууныхны аль худал цуу тараахыг тэр гэхэв дээ. Юм болгоныг шүүрч давалгаалдаг сониуч зангаа бид жааханч болов хязгаалах нь зүйтэй байх оо
Аргаа ч барж байна даа
Худал байхаа
Хүнтэй уулзахдаа тээр хол ширээний цаана суулгаж байгаа нь, орлог тоглогчийг нь таниулахгүй л гэж тэр шүү дээ
аль хэдийнэ мажийсан шдээ
Хөөрхий дөө, Хүн ямар мөнх биш, ШОйгутай уулзаж байхдаа ширээнээс тас зуурчихсан байсан. Асуудал бий байхаа. Бид нэг л дэлхий дээр амьдардаг байж ингэж их талцаж, дайн тулаан хийж байдаг. Утгагүй юмаа
ӨМНӨД СОЛОНГОСЫН МАЛУУДЫН ТАРХИЙГ УГААХ ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР НЬ КИМ ЧЕН УН ҮХЛЭЭ, ГЕНАРАЛАА ЗЕНИТИЙН ИХ БУУГААР БУУДЛАА, НОХОЙГООР УРУУЛЛАА ГЭСЭН БАЛАЙ МЭДЭЭ УРСГААД МАНАЙХАН ОРЧУУЛЖ ТАВИАД БӨЙДАГ БАЙСАН. ЯГ ТЭР ТЕХНОЛОГИ ЯВЖ БАЙНА.ХУУЧЧУУЛ ОЙЛГОНО. СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУЧУУД ШУУД ИТГЭНЭ.
Эрүүл хүн ч олон хоног бага гойртой явхад нүд нь бүлцииж, нүүр нь хавагнадаг шүү дээ.
Мөрөөдсөн эсэргүү нар Цуурна гэж баллах юм.
таргалалт хавдар хоёрын нэг биз дээ настай хүн шүү дээ үхүүлэх сонирхол их байна даа гэхдээ ийм ухаантай хүнийг орлох хэцүү дээ
Нүдний хоорондох зай багасан юм шиг харагдаад байдаг болсон ш дээ.
Нүдний хоорондох зай багассан юм шиг сүүлийн үед харагдаад байдаг болчихсон шүү .