Банк, санхүүгийн ажилчид 100 гаруй ТЭРБУМЫГ хувьдаа ЗАВШЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

 

БНСУ-ын банк болон бусад санхүүгийн фирмийн 170 гаруй ажилчид сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 100 гаруй тэрбум вон хувьдаа завшсан тухай мэдээлэл цацагдлаа. 

Өнгөрсөн сард Woori банкны ажилтан 60 тэрбум вон хувьдаа завшсан болох нь тогтоогдон баривчлагдсан. Үүнтэй холбогдуулан банк, санхүүгийн байгууллагууд хяналт шалгалтаа чангатгаад байна. 

Санхүүгийн хяналтын албаны мэдээлснээр тус улсын санхүүгийн фирмүүдийн нийт 174 ажилтан 2017 оноос 2022 оны тавдугаар сар хүртэл хугацаанд нийтдээ 109.18 тэрбум төгрөг хувьдаа завшжээ. 

2020 онд 2.08 тэрбум вон, 2021 онд 15.27 тэрбум, 2022 оны тавдугаар сар хүртэл 68.79 тэрбум воныг ажилчид хувьдаа шамшигдуулжээ. Харин мөнгө шамшигдуулсан ажилтнуудын 91 нь банкны ажилчид байсан бол 58 нь даатгалын, 15 нь үнэт цаасны компанид ажилладаг байжээ. 

Энэ хугацаанд ердөө 12.71 тэрбум воныг эргүүлэн авч чадсан бөгөөд үйлчлүүлэгчдэд учирч буй хохирлын хэмжээг тооцоолж, хяналт шалгалтаа чангатгахыг холбогдох байгууллагуудаас анхааруулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хо хо(192.82.85.197) 2022 оны 06 сарын 01

Хохино харам ч со нар

0  |  0
Паа(192.82.80.110) 2022 оны 05 сарын 31

Чадаж байгаа юманд арга байхгүй

0  |  1
Top