Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өглөө.
Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна.
“Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр тэтгэмж, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад настны асуудлаар хамгийн олон санал, гомдол тус төвд иржээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, яамны газрын дарга болон эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудыг шууд холбож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Чинзоригийг Батхүүгийн үхэлтэй холбосон яриа яваад байгаа. Үүнийг шалгах л хэрэгтэй дээ Энэ хоёр өрсөлдөж урд хойноо орж ээлжлээд сонгогдоод явдаг
ХНХ-ын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ,Чинзориг нар их будлиулж нэлээд хөргөжиж авсандаа. Хахууль ч их авсан луйварч их хийсэн.Одоогийн сайд тэдний үлдээсэн хог новшийн учрыг олох хэцүү ажилд тулгагдсан даа .Харин яаж ийж байгаад зөв хүн олдсон юм шиг байна.Удам судар нь ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зөв хүмүүс байж.Эрдэнэ Чинзориг хоёрыг 461-рүү нь явуулж хувь тавилангаараа идэх ёстой төрийн”Үнэгүй” зоог бариулах цаг ирсэн