Ч.Болортуяа: Эмээлт дэх "Эм Ди Си Пи" компанийг шалгаж байгаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн хяналт шалгалтын талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өгсөн. Мах махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан, үхэр хонь, ямааны мах зэрэг 106 мянган тонн бүтээгдэхүүн экспортолж, 245 мянган сая ам.долларын орлого олсон байна. МХЕГ-аас тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" ХХК-ийн үйлдвэрийн орчин, хүлээн авах, мах боловсруулах технологийн үйл ажиллагаатай танилцсан. Шалгалтаар тухайн үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн үйл ажиллагаа бүртгэл хөтлөөгүй, дотоодод хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтан байхгүй нь тогтоогдсон. МХЕГ-аас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагад өгсөн байна" гэх мэдээлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top