ОХУ, Монголын бизнес форумын үеэр ШИЙДЭГДСЭН АЖЛУУД

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

ОХУ-ын Буриад улсад Монгол, Оросын бизнесийн салбарын уулзалтыг зохион байгууллаа. “Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” нэртэй форум Улаан-Үд хотод анх удаа болж буйгаараа онцлог байлаа.

Энэхүү форум нь Монголын бизнесийн салбарынхны хүсэн хүлээж байсан арга хэмжээ болсныг бизнес уулзалтад оролцсон төлөөлөгчид хэлж байв. Форумд нийт 3000 гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд Монголын талаас 200 гаруй оролцогч очжээ. Энэхүү форум Орос, Монголын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх арга хэмжээ болсон юм.


ОХУ, Монгол хоёр худалдаагаа 5 тэрбум ам.долларт хүргэнэ

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Волвач “2022 оны эцэс гэхэд Орос, Монголын худалдааны эргэлт 2 тэрбум ам.доллароос давж магадгүй. Монгол Улс бол ОХУ-ын маш чухал, стратегийн түнш юм. Сүүлийн үед Орос-Монголын худалдааны эргэлт хоёр оронтой тоогоор нэмэгдэж байгаа. Ийнхүү 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум ам.долларын босгыг давах бүрэн үндэслэл бий” гэлээ.

Монголын уламжлалт экспорт ОХУ-ын зах зээлд, тэр дундаа арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, хивс, түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй зэрэг сайн ирээдүйтэй. ОХУ Монголд эрчим хүч тээвэрлэгч, металл, мод, машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж.

ОХУ төлбөр тооцоог рубль, төгрөгөөр хийхийг санал болгожээ

Монгол, Оросын бизнесийн “Орос-Монгол: Шинэ бодит байдал дахь түншлэл” форумд хоёр орны бизнесийн салбарынхан шинэ бодит байдалд хамтын ажиллагааг эрэлхийлж, бизнесээ өргөжүүлэх боломжийг судаллаа.

Энэ үеэр ОХУ Монголд төлбөр тооцоог рубль, төгрөгөөр хийх хэлбэрт шилжихийг санал болгоно гэдгийг ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденов мэдэгдлээ.

Тэрбээр “Өнөөдөр тулгамдаж буй асуудал бол доллар, евро ашиглахгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан тооцоо хийх явдал юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал бөгөөд түүнийг шийдвэрлэх нь манай улсын эдийн засгийн идэвхжилийг эрс нэмэгдүүлэх болно. Оросын талаас рубль-төгрөгийн тооцоонд шилжих бодол байгаа. Төлбөр тооцоог рубль, төгрөгөөр хийх хэлбэрт шилжихийг танай Монгол банкинд санал болголоо. Энэ асуудлыг шийдэж байгаа Оросын талын холбооны түвшний удирдагчдын санал батлагдаж байна. Одоо зөвхөн танай Монгол банкны хэмжээнд л шийдвэр гаргах нь үлдлээ” гэв.

Монголоос ОХУ руу мах импортолно

Буриад улсын тэргүүн Алексей Цыденов түүнчлэн “ОХУ Монгол Улсын эрэлт хэрэгцээг бүрэн хангах эрчим хүч тээвэрлэгч, металл, мод, машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, тэр тусмаа тариа тариалалтын энэхүү чухал үед нэн шаардлагатай байгаа бордоо,  хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.

Мөн саяхан Монгол Улсаас ОХУ-руу мах импортлох шийдвэр гаргажээ. Одоо эрүүл ахуйн стандартын тал дээр зохих ёсны арга хэмжээг авах үлджээ.

Арьс нэхий боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулна

Түүнчлэн арьс шир, нэхий, ноосны эрэлт хэрэгцээ Оросын талд өндөр байгаа энэ үед арьс нэхий боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байна.

Монгол Улс уламжлалт барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж. Монгол Улс ОХУ-д уламжлалт бүтээгдэхүүн болох ашигтай зэрлэг ургамал, нэхий дээл, ноосон эдлэлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Орос-Монголын салбар хуралдааны үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Энэхүү форум нь Орос, Монголын харилцааг ойртуулах чухал алхам боллоо. Ийм уулзалтууд тогтмол болох байх гэж найдаж байна” гэв.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарт дэвшил гарлаа

Мөн анагаах ухааны салбарт цоо шинэ түншлэлийг нэвтрүүлэх боломжийг Оросын тал санал болголоо.

Тодруулбал, Оросын анагаах ухааны хамгийн сүүлчийн үеийн ноу-хау технологи болох цөмийн идэвхит элементийн найрлагатай 2-3-хан цагийн дотор хорт хавдрын эсийн түвшинд үйлчлэх эм гаргаж авсныг Монголын хавдар судлалын эрдэмтэн, эмч нарт танилцуулсан юм.

Буриад улсад шинээр нээгдэж буй Цөмийн анагаах ухааны оношилгооны төв нь хорт хавдраар шаналж буй Монголын олон мянган иргэдэд оношилгоо, эмчилгээний шинэ эринг нээн, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр хоёр улсын хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх юм.

Буриад улсын тэргүүн Монголын хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзав

“Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” форумын үеэр Буриад улсын болон Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ болон Малчин TV-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулж, чөлөөтэй ярилцсан юм.

Мөн нэг жилийнхээ ойг тэмдэглэж буй Буриад TV нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт зүй ёсоор хамгийн томоохонд тооцогдох “Эрхэт Монгол” медиа группийн ZINDAA.MN сайт, TV8 телевиз, CHINGGIS.INFO сайт, МҮОНРТ-ийн Монголын Мэдээ суваг, MNB.MN сайтын төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах саналаа удирдлагуудад нь уламжиллаа.

Монгол үндэстний нүүдэлчин ахуйн эх соёл, төрөлх хэл, урлаг, өв уламжлалыг хадгалан үлдээхийг хичээн ажиллаж буй Буриад TV-ийнхэн хоёр ард түмнийхээ гайхамшигт түүхийг өгүүлсэн телевизийн болон уран сайхны кино контентын солилцоог хийж байхаар тохиролцсон юм.

Нисдэг тэрэг, онгоцны үзэсгэлэн худалдааг Монголд зохион байгуулна

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Домын гаднах талбайд зохион байгуулахаар өнгөрсөн хоёрдугаар сард уулзалт хийжээ.

Төлөвлөсөн ажил болох үйлдвэрийн бага болон том оврын нисдэг тэрэг, бага оврын онгоцны үзэсгэлэн худалдааг энэ намар есдүгээр сарын сүүлчээр зохион байгуулахаар тохиролцлоо.

Чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож, хоёр улсын иргэд үзэсгэлэнгийн талбайгаар зочлон, хоёр өдөр халуун дулаан уур амьсгалд чууллаа.

Соёл урлагийн салбарт зурсан цор ганц гэрээ

Улаанбаатар дахь Русский Домын дэргэдэх “Suvd Dance” монгол ардын болон сонгодог бүжгийн студийг үндэслэгч, бүжиг дэглээч багш Н.Сувд Буриад улсын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад Улсын Бүжгийн коллежийн захирал Доржо Васильевич Дугаржаповтой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Энэхүү гэрээ нь “Орос-Монгол Улс: Шинэ бодит байдал дахь түншлэл” нэрийн дор амжилттай зохион байгуулагдсан форумын үеэрх соёл  урлагийн боловсролын салбарт зурсан цор ганц гэрээ болсныг Оросын хэвлэлүүд онцлов.

Буриад улсын Тэргүүн Алексей Цыденовтой боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх үеэр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев санаачлан ийнхүү “Suvd Dance” студи гэрээ үзэглэлээ.

Буриад улсын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад Улсын Бүжгийн коллеж нь Оросын балетын сургууль цэцэглэн хөгжиж, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөнтэй нягт холбоотой байдаг юм. Дэлхийн хамгийн эртний балетын сургуулиудын нэг А.Я.Вагановагийн нэрэмжит Оросын балетын Академийн сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй.

Саяхан 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн энэ сургуульд жилдээ 140 оюутан элсүүлэн авч, Оросын ЕБС-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс гадна балетын жүжигчин, бүжиг дэглээч мэргэжлээр төгсгөдөг.

Буриад Улсын Бүжгийн коллежид Монголоос одоогоор нэг оюутан суралцдаг бөгөөд ирэх жил балетын жүжигчин мэргэжлээр төгсөх юм байна.

Тус сургуульд БНХАУ, БНСАУ-аас оюутнууд маш өндөр төлбөртэйгээр ирж суралцах хүсэлтэй байдаг ажээ. Энэ сургуультай “Suvd Dance” студи хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол Улсаас балетын бүжгээр суралцах хүсэлтэй хүүхэд залуусын сонгон шалгаруулалтыг явуулах, Монголын бүжиг дэглээч багш нарын чадварыг орчин цагийн балетын заах аргазүйн сургалтуудад хамруулах, мэргэшүүлэх, балет сонирхогчид болон мэргэжлийн бүжигчдийг Буриад улсын балетын нэрт зүтгэлтнүүдийн мастер-классуудад хамруулах, зуны сургалтуудыг эко аялалтай хоршуулан бүжгийн боловсролыг олгох шинэ технологийг нэвтрүүлэх сайхан боломжууд нээгдлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sh(202.21.109.42) 2022 оны 06 сарын 09

Хуучны Орос буриадууд биш болсоон....хөгийн хульхи шуналтай арчаагүй.....хүнс эд бараа ч чанаргүй үнэтэй аль болох хямд хуурамч юмаа шахаж ашиг олох л бодолтой болсоншүү....хоригт орж байхаар зайтай байсанн дээршүү

1  |  1
russian(118.221.209.45) 2022 оны 06 сарын 09

\nорос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү\n

1  |  1
Уншигч(192.82.74.213) 2022 оны 06 сарын 09

Өө махтчихсан байна, авто машин, нисдэг тэрэг онгоц зэрэг нь баталгаагүй шүү, бусдаар бол гайгүй, бүтээгдэхүүн биш түүхий эд нь маш чухал шүү, цагдаад өгсөн нива машинууд нь тараад унах шахсан, хаалга үүд нь хаагдахаа больчихсон нэг гараараа машинаа бариад, нөгөө гараараа хаалгаа барьчихсан явж байхтай нь таарч байсан юм байна, цоо шинээрээ л эвдрээд эхэлдэг гэсэн шүү.

1  |  1
Уншигч(192.82.74.213) 2022 оны 06 сарын 09

Говийн зэрэглээ кинон дээр Арслан. . . Шөнө болохоор л намайг санав уу . . . Гэдэг шиг л юм болж маниусыгаа санаад хамтран ажиллах гээд байна уу, гүэ яахав дээ европоосоо жийгдчихсэн улс өөр яах ч юм билээ, ихэрхээд томорхоод, дээрэлхээд байхгүй бол харилцан ашигтай найрсаг, хамтын ажиллагаа манайд ус агаар мэт хэрэгцээтэй л байна.

1  |  1
Saihan medee bna(66.181.161.4) 2022 оны 06 сарын 01

Orostoi sain hudalaa naimaa hiih heregtei shuu.

1  |  0
Сандаг(64.119.25.91) 2022 оны 06 сарын 09

Нисдэг тэргүүдийг нь худалдаж авах хэрэгтэй .хямд найдвартай .

2  |  0
erdenebat (103.212.119.106) 2022 оны 06 сарын 09

Хулхи пиздухнууд юу гэж шаана дэлхийн хамгийн найдваргүй улс

3  |  2
gg(192.82.77.58) 2022 оны 06 сарын 04

ХИЛ ГААЛИЙН ХҮНД СУРТАЛ, ГААЛИЙН ТАРИФАА ЭРГЭЖ ХАРНА УУ

2  |  1
Эгэл(66.181.161.33) 2022 оны 06 сарын 09

Эхлээд Монголын бараанд ноогдуулдаг 40-60%-ийн татвараа больчих бас Эгийн голын усан цахилгаан станцад тавьдаг хоригоо больчих

5  |  2
Зочин(66.181.191.125) 2022 оны 06 сарын 09

Оросууд хил гаалийнхаа өндөр тарифийг болих хэрэгтэй ш тээ. Ядраад ирэхээрээ л нэг их мундаг болж харагдах гээд ядчих юм. Хятад шиг л байл даа

6  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 09

оросууд гэнэт монголд хайртай болчих гэж аргаа бараад л ингэж алцагнаж байгаа ш дээ тэнэг малнууд наадуулаасаа холхон байхгүй бол хоригт орно шүү

5  |  3
Top