Эрээний хил маргааш нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Эрээн хотод коронавирусний халдварын 4 тохиолдол зургадугаар сарын 2-нд илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тэг цэгт үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй байна. Харин үдээс өмнө Замын-Үүд боомтоор, авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ.

Эрээн хотын Худалдааны товчооноос зургадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, 6 сарын 4-нд хил нээнэ гэх мэдэгдлийг Замын-Үүд дэх Гаалийн газарт ирүүлжээ.

Коронавирусний халдвар бүртгэгдсэн тухайн өдрөө хоосон чингэлэг буцааж аваагүй талаар тээвэр зуучын үйл ажиллагаа эрхэлдэг иргэд хэлж байгаа юм. Хятадын талаас хоосон чингэлгээ татаж аваагүй байсан ч Монгол талын тээвэр зуучын компани түрээсийн төлбөр төлж байгаа тул аль болох хугацаа алдахгүйгээр чингэлэг солилцох нь алдагдал багатай байдаг аж. Үүнээс гадна хоосон чингэлгээ авахгүй байх нь зай талбай эзэлж, дараагийн чингэлэг буух талбайгүй болсны улмаас ачаа саатах, вагонууд ачаагаа буулгаж чадахгүйд хүрээд байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top