Хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд 10 жилийн ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

 

Өнгөрөгч баасан гарагт давж заалдах шатны шүүхээс өсвөр насны хөвгүүдийн нүцгэн зураг, бичлэг зэргийг онлайнаар тараах замаар бэлгийн мөлжлөг үйлдсэн 30 настай Ким гэх этгээдийн 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. 

Тэрээр танилцах аппликэйшн дээр эмэгтэй хүний дүрд хувиран өсвөр насны хөвгүүдтэй харилцдаг байсан бөгөөд 2011-2021 оны хооронд нийт 79 хохирогчийн нүцгэн зураг, болон бичлэгийг авчээ. 2020 оноос хойш тэрээр 8 хохирогчийн нийт 1839 бичлэгийг цахим орчинд худалдаалсан болох нь тогтоогджээ. 

Түүнийг өнгөрсөн жил баривчилсан. Тухайн үед түүний гар утас болон компьютер дээрээс бэлгийн мөлжлөгийн шинж чанартай 1570 орчим зураг болон бичлэгийн хэсэг, 5470 орчим насанд хүрэгчдийн оролцсон зураг, бичлэгийг хадгалж байсан аж. 

Мөн гэмт этгээд 2018-2010 оны хооронд нэгэн хохирогчоо дарамтлан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнд 14.8 сая воны торгууль ногдуулж 10 жил хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх газар ажиллахыг хоригложээ. 

Холбогдох байгууллагуудын зүгээс өсвөр насныхан болон нийт ард иргэддээ цахим орчинд хүнтэй танилцах, зураг бичлэгээ илгээхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлээд байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 06

шоронд баньд шуумар болно

0  |  0
зочин(124.158.68.58) 2022 оны 06 сарын 06

Гомосексуалистууд гэсэн үгүү.Эсвэл шоронгийн бандитчилах хэлбэр юмуу Бузар хэрэг хөгжлөө дагаад элбэгшдэг гэдэг нь үнэн ажээ.Ийм гаж донтой ял авсан этгээдүүдийг нууцлаад байвал бид жирийн иргэдийн хүүхдүүд хохирох юм Зураг хөргийг нь томоор сонинд нийтлэх, компьютерт тавих хэрэгтэй

2  |  0
(103.10.23.123) 2022 оны 06 сарын 05

mongold shuuhiinhnii komputer deer ih yum baigaadaa ene metiin

2  |  0
Top