ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын дэргэдэх Хүний эрхийг хамгаалах комиссын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөх Римма Цыбикжаповагаас Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа буриад цэргүүдийн ар гэртэй хэрхэн ажиллаж байгаа талаар нь дараах асуултад хариулт авлаа.
-Украин дахь цэргийн ажиллагаа эхэлснээс хойш буриад цэргүүдийн ар гэртэй хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Буриад улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовын дэмжлэгтэйгээр халуун цэгт байгаа цэргүүдийн ар гэрт зөвлөх төв ажиллаж эхэлсэн. Энэ төвийн үйл ажиллагааны хүрээнд Украин дахь тусгай ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн ар гэрийнхэнд зөвлөгөө өгч, сэтгэлзүйч, сайн дурынхан ажиллаж байна. Бид тусгай ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг.
Цэргийн алба хаагчдын ар гэрээс бидэн рүү утасдах болон бичгээр хариулт авдаг. Ерөнхийдөө цэргүүдийн ээж, аав, эхнэр, нөхөр, эгч, дүүс нар тэдний хүү, нөхөр энэ замыг өөрөө сонгож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулаад эх орноо хамгаалахаар явсан гэдгийг ойлгож байдаг.
-Украин дахь цэргийн ажиллагаанд дөнгөж цэрэгт ирсэн, дунд сургуулиа төгссөн залуусыг оролцуулж байна гэх худал мэдээлэл их байна...
-Энэ цэргийн ажиллагаанд хугацаат цэргийг огт явуулдаггүй. Яагаад гэвэл тэгэх ёсгүй. Украин дахь цэргийн ажиллагаанд оролцох цэргүүд сайн дурын үндсэн дээр, өөрсдөө явья гэж гэрээ байгуулан явдаг. Хугацаат цэргийн алба хашиж байгаа хүмүүсийг огт явуулдаггүй. Дөнгөж сургуулиа төгсөж байгаа залуусыг хэн ч тийш нь хүчээр явуулдаггүй. Тусгай алба хашиж байгаа хүмүүсийг явуулдаг. Аль хэдийнээ цэргийн алба хаасан хүмүүсийг явуулж байгаа.
Бид цэргийн анги нэгтгэлүүдтэйгээ хамтран ажиллаж, мэдээлэл авдаг. Цэрэг шархадсан болон олзлогдсон талаар мэдээлэл ирвэл бид байршлыг нь тогтоож, эцэг эхтэй нь биечлэн уулзаж хэлдэг. Цэрэг нас барсан бол бас ар гэртэй нь заавал биечлэн уулзаж, хэлдэг.
-Украин дахь цэргийн ажиллагааны талаар таны бодол?
-Бид Украинд болж байгаа нөхцөл байдлыг ойлгож байна. Оросын хувьд хойч ирээдүйгээ хамгаалах үйл явц учраас тусгай ажиллагаа хангалттай ойлгомжтой, зорилго, даалгавар нь ард түмэнд ойр байгаа.
Сэтгэгдэл ( 8 )
Орос улс байхгүй болбол гэж хаяа ч гэсэн бодож үздэг байх ёстой. Энэ бол бусдын эрх рүү халдсан түрэмгий дайн. Үүнийг ч маш сайн ойлгох ёстой. Вам не нужно лгать. Вы должны сказать правду. Там гибнет много бурятской молодежи. Зачем идти туда и умирать?
Не ври Я видел много салага в плену. Они не контракторы
Manai malnuud unshmaar l ym bn..aguu oron aguu humuus ni hurtel eh oronch uhamsartai ym....
Sain duraaraa bolch yaxav. Xarin yalgaj olon toonii buriad zaluuchuudiig daichilsan bol buruu blgui yaxav!!
хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий гэж дуу бий
хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий гэж дуу бий
Vnendee tiim shuu. Oorsdoo geree bguulij ybj bgaa shuu. Tsalin sain hangamjtai l da. Tegeed buriaduud bol orosd er zorig daichin baatarlagaar bol aldartai ard tvmen shu.mongoliin neriig ondort orgoj bui ard tvmendee.
цаанаас нь л ингэж ярь гэж зааварладаг хэрвээ буруу эсрэг юм ярьвал шууд шорон