Реалити шоуны од Ким Кардашъяан "Met Gala 2022" улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ Мэрлин Монрогийн өмсөж байсан даашинзтай хүрэлцэн ирсэн билээ. Уг даашинзыг өмсөхийн тулд гурван долоо хоногийн дотор 16 кг жин хассан тэрээр өөрийгөө жүжигчин Кристиан Бэйлтэй зүйрлэжээ.
Тэрээр хэлэхдээ "Энэ яг л Кристиан Бэйл киноныхоо дүрийг бүтээхийн тулд энэхүү саналыг хүлээн авч байгаа юм шиг л санагдсан. Ренээ Зелвеггер дүрдээ орохын тулд жин нэмсэн. Энэ бүхэн надад ч тохиолдсон" гэжээ.
48 настай жүжигчин Кристиан Бэйл 2004 онд "Машинист", 2013 онд "Америкийн бужигнаан" зэрэг кинонуудад тоглохын тулд 28 кг жин хасаж, 21 кг жин нэмсэн. Ким Кардашъяаны хувьд тун ч эрүүлээр жингээ хассан гэнэ. "Зорилгодоо хүрэх нь надад чухал байсан" хэмээсэн Кимын тухай дасгалжуулагч нь "Тэр үнэхээр тэнцвэртэй хоолны дэглэм барьдаг байсан. Хоёр дахь чухал зүйл нь фитнесс" хэмээжээ.
Улаан хивсний ёслолын үеэр Мэрлин Монрогийн даашинзны арын хэсэгт байрлах цахилгаан бүрэн татагдахгүй байсан тул тэрээр үслэг хүрэм өмсжээ. Улаан хивсний ёслол дуусмагц өөртөө зориулан их хэмжээний пицца, донат захиалан идсэн тухайгаа хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Монро энэ даашинзтай эрхэмсэг тансаг энхрий харагдаж байсан. \nКим харин хямдхан халтар харагдаж бна.
Tasarhai
явж чадахгүй хэцүү харагдаж байсан.Зовлонтой
Sadar gichii