Амбер Хердийн дүү "Эгчээрээ бахархаж байна" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

 

Жүжигчин Амбер Хердийн дүү Уитни Хенрикс шүүх хурлын тухай анх удаагаа ам нээлээ. Жонни Депп болон Амбер Херд нарын пэнтхауст амьдарч байсан тэрээр шүүх хурлын үеэр мэдүүлэг өгч байсан. 

Уитни Хенрикс хэлэхдээ "Эгч минь би тантай үргэлж хамт байх болно. Өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч би өөрийнхөө төлөө зогсож, Виржиния болон Их Британид болсон шүүх хурлуудын үеэр хаалганы цаана болсон үйл явдлын тухай олон нийтэд нээлттэй ярьснаараа бахархаж байна. Энэ маш ээдрээтэй тулаан болсон бөгөөд бидний эсрэг маш олон хөзөр байлаа. Гэвч та юуны ч өмнө босоод ярих чадалтай байлаа. Таныхаа төлөө гэрч болсон минь нэр төрийн хэрэг байлаа" Би харсан зүйлээ мэдэж байгаа. Үнэн үргэлж чиний талд байх учир би үүнийг сая удаа хийсэн ч чадна" гэжээ. 

Уитни Хенрикс тавдугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "Тэдний харилцаа гүнзгийрэх тусам Жонни Депп илүү хяналттай, харгис болж байсан. Эхэндээ тэр хөнгөн хошигнол хийдэг байсан ч сүүлдээ Амберийн хувцаслалтад хүртэл оролцох болсон. Эцэст нь тэд нэг стилисттэй болсон бөгөөд аливаа арга хэмжээн дээр юу өмсөхийг тэр шийддэг байсан" хэмээн ярьсан байдаг. 

Уитни эцэст нь Амбер Хердтэй үүр хамт гэдгээ илэрхийлэн бууж өгөхгүй хэмээн тангараглажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.83) 2022 оны 06 сарын 09

Депп энхийн цагаан тагтаа ч биш байхаа.

0  |  0
H(192.82.73.141) 2022 оны 06 сарын 11

Jonny depp zugeergui nohor baij medne shuuuu

1  |  6
Угийн (202.126.89.209) 2022 оны 06 сарын 11

сумтай ядаж байхад дүү нь нэмж сумлаад байдгйин биш үү, энэ амбаарыг

4  |  2
Top