Гүнгийн авхай Кэйт Миддлтоны ОНЦГОЙ гоёл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

 

Хааны гэр бүлийнхэн хатан хааны хаан ширээнд заларсан ойн баярыг өнгөрөгч амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр гүнгийн авхай Кэйт Миддлтоны хувцаслалт олны анхаарлыг багагүй татжээ.

Тэрээр ойн баярт хүрэлцэн ирэхдээ Элизабет хатны зүүж байсан ээмгээр гоёсон нь хатан хаанд хүндэтгэл үзүүлж буй нэг хэлбэр юм. Мөн тэрээр баасан гарагт Диана гүнжийн эдэлж, хэрэглэж байсан ээмэг, зүүлтийг зүүн ирсэн байна. 

Түүний өмссөн ягаан өнгийн хослол мөн анхаарал татаад байна. Учир нь түүний энэхүү даашинзыг Стелла Макартнигийн  загварын ордны оёдолчин Д.Энхцэцэг хэмээх Монгол бүсгүй урлажээ. Д.Энхцэцэгийн хувьд 2018 онд гүнгийн авхай Меган Марклийн цагаан даашинзыг мөн урлаж байсан аж. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top