Орон нутгийн цагаар өнгөрөгч ням гарагт Бронкс дахь метроны буудал дээр нэгэн эр 52 настай эмэгтэйг зам руу шидсэн хэрэг гарчээ.
Сэжигтэн Жексон өргөн чөлөөний буудал дээр зогсож байсан үл таних эмэгтэй рүү гэнэт дайран түүнийг метроны зам руу түлхэж буй нь камерт бичигдэн үлдсэн бөгөөд уг бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.
Эмэгтэй зам руу унахаасаа өмнө тавцанг мөргөжээ. Тэнд байсан хүмүүс эмэгтэйг замаас гаргаж авсан бөгөөд эмэгтэйн гар болон толгойд зүсэгдсэн шарх үүссэн байжээ. Хохирогчийн биеийн байдал тогтвортой байгаа тухай эх сурвалжууд мэдээлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
medrel muutai humuus haa saigui yanaa