Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.08/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр “Мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, бүх шатанд төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэл сав баглаа бодолтой үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай байна. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 37 аж ахуй нэгжийн 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтыг цааш үргэлжлүүлнэ.
Хоёрдугаарт, Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагааг 2023 нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.
Малыг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гар дээр хүрэх технологийг шинээр баталлаа. Энэ стандартыг мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ.
Гуравдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийг нийслэлээс гаргаж, үйлдвэрлэлийн парк маягаар зохион байгуулалтад оруулна. Ингэхдээ камержуулах, эрүүл ахуйн бусад шаардлага хангуулсан байхад анхаарна.
СХД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим хариуцлагатай удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газрын зарим албан тушаалтантай хариуцлага тооцно.
Монгол Улсад олон лаборатори байдаг ч хүчин чадал муу байдаг тул лаборатори бие даасан хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах шаардлага байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )