Хятад, Индонез, Филиппинд өнөөдөр газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Өнөөдөр БНХАУ, Филиппин, Индонез улсад газар хөдөлжээ.

БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах бүс нутагт таван магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт Хотан мужийн Пишань хошуунд 10 км гүнд бүртгэгджээ.

Мөн өдөр 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Филиппиний Минданао арал орчим болжээ. Газар хөдлөлтийн голомт Зүүн Давао мужийн Таррагон хотоос зүүн өмнөд зүгт 103 км зайд 62 км гүнд бүртгэгдсэн байна. Мэргэжилтнүүд энэ бүсэд газар хөдлөлт дахин давтагдана гэдгийг үгүйсгээгүй байна.

Лхагва гарагт мөн Индонезийн Сулавеси мужид эрэг орчим 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Мамужу хотоос 40 км зайд 23 кг гүнд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top