АНУ-ын ресторанууд болон тогооч нар хуурамч инфлүнсерүүдээс залхаж байгаа тухайгаа мэдээлжээ.
Учир нь олон нийтийн сүлжээнд олон дагагчтай болсон инфлүнсерүүд үнэгүй хоол идэх хүсэлтэй байдаг аж. Энэ тухай "Brooklyn Chop House"-ийн эзэн Стратис Морфоген "Хүмүүс бямба гарагийн үдэш дөрвөн найзынхаа хамтаар үнэгүй хоол идэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Бид ихэнхдээ татгалздаг. Бүх ресторан ийм хатуу бодлоготой байж чадахгүй. Тэдний идэж буй хоолыг идэх хүсэлтэй хүмүүс олон байдаг ч надад жилд дунджаар 200 гаруй үнэгүй хоол идэх гэсэн хүмүүсийн хүсэлт ирдэг. Энэ бол зүгээр л луйвар. Өөрийгөө нөлөөлөгч гэж бодсон хүмүүсийн дийлэнх нь зүгээр л автомат лайк дарах програм ашигласан байдаг. Жинэхэнэ сэтгүүлч, влоггер хэзээ ч үнэгүй хоол нэхэхгүй" гэжээ.
Рестораны удирдлагуудад энэ төрлийн санал ихээр ирдэг бөгөөд үнэгүй бүтээгдэхүүн өгвөл пост болон стори хийж өгөх санал тавьдаг байна. Харин ресторанууд тэднийг өөрсдөө бүтээгдэхүүн худалдаж аван рэвю хийхийг санал болгож эхэлжээ.
Учир нь инфлүнсерүүд хэт олон болж байгаа учир ресторанууд үнэгүй бүтээгдэхүүн өгснөөрөө алдагдалд орж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Мөн хуурамч лайкаар дагагчдаа өсгөсөн луйварчид ихсэж байгаа учир энэ тал дээр болгоомжтой хандах болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай монголд ч байна.Жишээ нь Оогий эгчийн спонсорын хүү нэг том толгойтой нөхөр байна.Хажууд нь бас нэг тох толгойтой бүдүүн баагий,бас нэг худлаа инээсэн Галаа гээд нөхөр байна ха ха ха