Өчигдөр /2022.06.08/ 20:24 цагт Байгаль нуурт Большое Голоустное тосгоноос 17 км зайд 8.4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомтоос 103 км зайтай Эрхүү хотод 5 баллын хүчтэй мэдрэгдсэн байна. 10 удаа үргэлжлэн сул хэмжээний газар хөдлөлт болсныг ОХУ-ын ШУА-иас мэдээллээ. Ийм хүчтэй газар хөдлөлт Байгальд хамгийн сүүлд 1999 онд болж байжээ.
(1).jpg)
Газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдээгүй, гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Голомтоос 500 км зайтай Братск хотод ч газар хөдлөлтийн чичэрхийлэл иргэдэд мэдрэгдсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )