Амгалан Базархандаев: Буриадад оюутны хотхон байгуулах нь эдийн засгийн хувьд ч ашигтай

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Буриад улсад бүс нутгийн хамгийн том оюутны хотхон байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн билээ.

Владимир Путин энэхүү ажилд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг Буриадын тэргүүнд туслуулахаар Улаан-Үд хот руу томилох үүрэг өгсөн байна.

Тэгвэл Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Русский домын захирал Амгалан Базархандаев Буриадын Тэргүүн Алексей Цыденовтой хийсэн уулзалтынхаа дараа бүс нутгийн хамгийн том оюутны хотхон байгуулах талаарх байр сууриа ийнхүү илэрхийллээ.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн “Мэдээжийн хэрэг, энэ нь эдийн засгийн хувьд ч, боловсролын хувьд ч ашигтай юм. ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад суралцах нэгдүгээр дамжааны оюутныг чанартай бэлтгэх боломжтой болно. Түүнчлэн Буриадын Тэргүүний зүгээс Монголын ЕБС-дад орос хэлний багш нарыг бэлтгэн сургах, Буриадын боловсролын байгууллагуудад Монголын багш нарыг дадлагажуулахад буцалтгүй тусламж, тэтгэлэг үзүүлэхээр зорьж буйгаа илэрхийллээ” гэв.

Амгалан Базархандаевын хоёрдугаар сард Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовтой уулзахдаа илэрхийлсэн санаа Монголд орос хэл болон Оросын боловсролыг дэмжихэд нэгэн төрлийн том түлхэц болсонд өөрийн зүгээс маш их баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Дэмжсэн Буриад улсын Тэргүүнд гүнээ талархаж байна” хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балсан(66.181.176.161) 2022 оны 06 сарын 12

Буриадууд Монгол хэлээ сураа ! Дунд сургуульд сонгон маягаар ч шэсэн үз !

1  |  0
Gana(202.126.90.125) 2022 оны 06 сарын 10

Засгийн больж үз өөрсдийгөө хичээ танайд очиж сурдаг ямар дурак байдгийн

1  |  0
зочин(64.119.22.44) 2022 оны 06 сарын 10

оросуудыг барууны орнууд тоохоо байсан тул одоо ази руугаа хандаж өхгжсөн нь дээр дээ Оросын хаан Петр нь европоос хөгжил авчраагүй бол Чингэс хааны үеэрээ л хөгжиж байсан биз дээ

0  |  0
Ард(172.58.61.78) 2022 оны 06 сарын 12

Орос хэл сурч цагаа үрж байхаар Англи хэл сур. Тэгвэл мэдлэг,Мөнгө , баялаг болно.

2  |  0
С.эрдэнэмаам(202.126.89.199) 2022 оны 06 сарын 12

Ховор тохиолдох аз завшаан, буриад ахан дүүстээ, Амгалан Ринчиновичдоо баярлалаа.

1  |  4
z(59.153.115.106) 2022 оны 06 сарын 09

buryadad orchin veiin tehnlogotoi yamar surguuli baidag be?

1  |  0
Хөгийн амьтан даа (203.91.116.185) 2022 оны 06 сарын 10

АИСТ нэртэй тв байгуулж Монголд бужигнуулж явсан хөгийн эр дээ энэ Амгалан

0  |  1
Зочин(103.57.95.175) 2022 оны 06 сарын 12

Буриадууд бол Өвөрмонголчуудаас долоон дор Хэл соёлоо мартсан устаж буй ястан.

4  |  1
Top