Хятадын эдийн засаг хурдан сэргэж байгаатай холбоотойгоор эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа тухай Глобал Таймс онцолжээ. Шаньдун, Шаньси, Хэбэй мужид коксжих нүүрсний үнэ 15 ам.доллароор өссөн байна. Дөрөвдүгээр сарын 26-наас хойш нүүрсний үнэ дунджаар 30 орчим хувиар өссөн байна.
Хятадын Аньхуй мужид байрладаг нүүрс боловсруулах компанийн маркетингийн төлөөлөгч пүрэв гарагт “Глобал Таймс”-т өгсөн ярилцлагадаа цар тахлыг хяналтад авснаар Хятадад нүүрсний эрэлт хурдацтай сэргэж эхэлсэн гэж дурджээ.Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт “Украинд хүнд өвөл тулгарч магадгүй тул дотоодын эрчим хүчний хангамжийг нэн тэргүүнд тавихын тулд байгалийн хий, нүүрсний экспортоо зогсоохоор төлөвлөж байна” хэмээсэн.
Дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч Индонез өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний нүүрсний экспортдоо нэг сарын хориг тавьсан. Хэдийгээр энэ хориг цуцлагдсан ч дахин экспортын хязгаарлалт хийж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ньюкасл дахь нүүрсний фьючерсийн үнэ тонн тутамдаа 395.4 ам.доллар болжээ. “Trading Economics”-ийн мэдээлснээр оны эхэнд нүүрс тонн нь ердөө 150 ам.доллар байжээ. Хятад улс дотоодын эрчим хүчний хангамжийг хангах хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа билээ. Эрчим хүч нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал учир энэ онд нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 300 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа Бээжин дөрөвдүгээр сард зарласан юм.
Баруун хойд Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны бүс нутгууд нэгээс дөрөвдүгээр сард 119.7 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд 1.1 тэрбум гаруй хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангадаг Хятадын “State Grid Corp” зуны хэрэглээний оргил үедээ бэлтгэж эхэлжээ.
Саяхан болсон эрчим хүчний асуудлаарх уулзалтын үеэр тус компани хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын засвар үйлчилгээг бэхжүүлэх зэрэг эрчим хүчний хангамжийг хангах 30 үндсэн алхмыг хэрэгжүүлэхээ амласан. Хятадын төмөр зам өнгөрсөн тавдугаар сард 110 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс долоон хувиар өссөн байна.
Шиамэний их сургуулийн Хятадын эрчим хүч, эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Боцян "Энэ жилийн эрчим хүчний хангамж тийм ч том асуудал биш" гэж мэдэгджээ.
Түүнчлэн холбогдох байгууллагууд өнгөрсөн жил зарим мужид эрчим хүчний хомсдол үүссэний дараа нүүрсний үнийг тогтворжуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдгийг тэрбээр онцолжээ. Гэвч нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл хатуу хэвээр байх тул гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийг харгалзан үнэ өндөр байх төлөвтэй байгаа тул сорилтууд хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Монголд нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахаас татгалзаад хужаа нар үнэндээ онцгүй байна шүү.
100% nemegdsen ch many meted mehdegdex bish dee