Москва орчмын Подольск хотод зургаан настай охин 11 давхрын цонхноос унаж, нас барсан явдал болжээ.
Оросын Мөрдөн байцаах хорооны бүс нутгийн төв газраас мэдээлснээр дээрх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Урьдчилсан мэдээллээр охин насанд хүрсэн хүмүүсийн хараа хяналтгүй үлдсэн байжээ.
11 давхраас унахад авсан гэмтлийн улмаас охин газар дээрээ нас барсан байна.
Энэхүү эмгэнэлт явдал бага насны хүүхдээ хараа хяналтгүй, асран хамгаалах хүнгүй үлдээхийн аймшигт үр дагаврыг харуулж байна хэмээн сошиалаар бичиж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Новшоо хүнд хэрэгтэй юм нийтлэ