58 настай жүжигчин Брэд Питт, 49 настай жүжигчин Гвинет Пэлтроу нар Goop-д зориулсан ярилцлагад хамт оржээ. Энэ үеэрээ тэд одоог хүртэл бие биедээ сайн хэвээрээ гэдгээ хэлсэн байна.
Брэд, Гвинет нар 20 гаруй жилийн өмнө сүй тавьсныхаа дараа салсан юм. Тэд гэрлэж чадаагүй ч дотны найзууд болсон гэдэг.
Питт, Пэлтроу нар хамтдаа байсан үеэ дурсаж, жүжигчин бүсгүй одоогийн нөхрөө мөн Брэд гэх нэртэйг хэлж “Тийм ээ, би Брэд гэдэг хүнтэй гэрлэх ёстой байжээ, түүнийгээ олсон. Зүгээр л миний хувьд үүнд 20 жилийг зарцуулах ёстой байж” хэмээн ярьжээ.
Брэд Питт “Гвинеттэй найзууд хэвээр байдагтаа жаргалтай байна. Чи миний найз байгаа нь гайхалтай. Би чамд үнэхээр хайртай” гэж хэлсэн байна. Гвинет хариуд нь сэтгэл хөдөлсөн байдалтайгаар “Би чамайг үргэлж хайрлах болно” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )