Цахим доромжлол үйлдсэн этгээдэд НЭГ жилийн хорих ЯЛ оноодог болно

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

 

Реалити шоунд оролцсоныхоо дараа олны танил болсон нэгэн иргэн цахим доромжлолоос үүдэн амиа хорлосон хэрэг Япон улсад гарчээ. Уг хэрэгтэй холбогдуулан тус улсын парламентын гишүүд холбогдох гэмт хэрэгтэнд нэг хүртэлх жилийн хорих ял оноох хуулийг баталжээ. 

2020 онд 22 настай Хана Кимура амиа хорлон нас барсан бөгөөд уг хэргийн дараа хуулиа чангатгах хэрэгтэй гэх шийдвэрт хүрсэн байна. Шоуны үеэр болон дараа түүнд доромжилсон мессеж ихээр иржээ. Амиа хорлохынхоо өмнөхөн энэ тухайгаа твиттер хуудаснаа бичиж байсан бөгөөд хоёр этгээдийг 66 доллараар торгоод өнгөрсөн байна. Энэ мөнгө Нью Йорк хотод ердөө зогсоолын төлбөрийн мөнгө хэмээн олон нийт шүүмжлэн, хэт зөөлөн шийтгэл байна хэмээн дургүйцлээ илэрхийлж эхэлсэн аж. 

 

 

Тус хуульд цахим хүчирхийлэл үйлдсэн этгээдэд нэг жилийн хорих ял оноохоос гадна 2220 ам.доллар хүртэлх торгууль ноогдуулдаг болох гэнэ. Хууль энэ зуны сүүлээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 

Харин зарим иргэд уг хууль батлагдвал эрх баригчдыг шүүмжлэх боломжгүй болно хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тиймээс уг хуулийн зүйл заалтуудыг тодорхой болгож өгөхийг холбогдох албаны хүмүүсээс шаардаж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top