2006 онд гарсан Оросын “Цэргийн сургууль” сериал олон орны үзэгчдийг татсан билээ. Гол дүрийг нь бүтээсэн Александр Головин, Борис Корчевников, Кирилл Емельянов зэрэг залуус охидын шүтээн болж байсан нь саяхан. Тэгвэл тэдний зарим нь өөрсдийгөө гэнэтийн өөр талаас нь үзэгчдэд харуулсан. “Цэргийн сургуулийнхан”-ы дуулиант амьдралын талаар өгүүлье.
Александр Головин
Хотын даргын хүү, харизмтай түрүүч Максим Макаровын дүрийг бүтээсэн жүжигчин Александр Головин хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар том дуулианд өртсөн билээ. Светлана Белогурова гэх бүсгүй 2018 онд Александраас охин төрүүлж, Оливия хэмээн нэрлэв. Харин Александр хүүхдээ хүлээн зөвшөөрч, материалын тусламж үзүүлэхээс татгалзсан юм. Головин охины эцэг гэдэгдээ эргэлзсэн бол ДНК-гийн шинжилгээ охиныг түүнийх болохыг тогтоожээ.
Головины экс найз бүсгүй энэхүү явдлын талаар телевизээр ярьж, шүүхэд хандав. Залуу ээж Головиноор 22 мянган рублийн тэтгэмж төлүүлэхээр тогтоолгож, шүүх хурлын явцад зарцуулсан 200 мянган рублийг гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Энэ дуулианд Александрын найз, жүжигчин Настасья Самбурская оролцож, Белогуроваг хувиа хичээсэн үйлдэл гаргасан гэж буруутган, охиныг Александр, Светлана нарыг мансуурсан үед олдсон гэж мэдэгдсэн байна. Харин Светлана Настяг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгч, ялжээ.
Кирилл Емельянов
“Цэргийн сургууль” сериалд тус сургуулийн хүмүүжүүлэгч офицерын хүү Алексей Сырниковын дүрд тоглосон Кирилл Емельянов нэг бус удаа дуулианд холбогдсон билээ. Тэрбээр хамтрагч Александр Головиныг хуучин найз бүсгүйтэйгээ шүүхдэлцэх үеэр нь дэмжиж, дараа нь өөрөө түүнтэй төстэй нөхцөл байдалд оржээ.
Кирилл эхнэр Екатерина Директоренкогоос салсныхаа дараа хоёр хүүгийнхээ тэтгэмжийг төлөхөөс татгалзсан байна. Москвагийн театрын жүжигчин бүсгүй Екатерина экс нөхрийнхөө эсрэг шүүхдэж, ялсан байна.
Залуу жүжигчин энэ салалтынхаа дараа “Дом-2” реалити шоуны оролцогч, телевизийн хөтлөгч Алёна Водонаеватай нэр холбогдсон ч Алёна “Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч харилцаа байхгүй. Бид зүгээр найзууд” гэсэн билээ. Удалгүй Емельянов сошиал дива Екатерина Бобковатай согтуурч, түргэн тусламж болон цагдаагийнхантай зодолджээ. Кириллд төрийн алба хаагч нарыг доромжилсон гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнтэй хамт байсан бүсгүй өмнө нь хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын кафед хийсэн дуулиант зодооны гэрчээр шүүх хуралд оролцож байжээ.
2020 онд Емельянов хайр сэтгэлийн харилцааныхаа талаар олонд дэлгэж, өсвөр насандаа үймээн самуунтай амьдралын хэв маягтай байснаараа, эгчмэд бүсгүйчүүдийн дунд алдартай байснаараа сайрхжээ. Жүжигчин олсон бүх мөнгөө согтууруулах ундаа болон эмэгтэйчүүдэд үрдэг байснаа ярьсан байна.
Мөн тухайн ондоо Емельянов “Глухарь” сериалын жүжигчин Тимур Ефременковтой зодолджээ. Москва орчмын Рублево тосгоны авто зогсоолд болсон уг зодоон Кирилл эмнэлэгт хүргэгдсэнээр дууссан байна. Жүжигчин залуугийн тархи хөдөлжээ.
Артем Терехов
“Цэргийн сургууль”-ийн бас нэгэн жүжигчин дуулианд холбогдсон нь суворович Соболев. 2019 онд Артем Тереховт хууль бус хүү гарч иржээ. Лилия Еремеева гэх бүсгүй “Үнэн хэрэгтээ” шоунд оролцож, жүжигчин залуугаас хүүхэд төрүүлснээ ярьсан байна. Бүсгүй Артемаас хүүгээ хүлээн зөвшөөрч, өөрт нь тэтгэмжийн 3 сая рубль өгөхийг шаарджээ.
Артем эхнэрийн хамт
Жүжигчин залуу мөн шоунд ирж, бүсгүйтэй танил гэдгээ баталсан ч жирэмслүүлэхээр явдал болоогүй гэсэн байна. Терехов Лилияг өөрийг нь шантаажилсан явдалд буруутгаж, ДНК-гийн шинжилгээ шаарджээ. Эцэст нь бүсгүй юу ч үгүй хоцорсон байна. Яагаад гэвэл шинжилгээгээр Артем түүний хүүхдийн аав биш болох нь тогтоогджээ.
Павел Бессонов
Инээдтэй залуу Степан Перепечкогийн дүрийг бүтээсэн жүжигчин Павел Бессонов сериалаа дуусгаад амьдрал зохиож, кино урлагаас хөндийрсөн билээ. Тэрбээр 2013 онд Зинаида Мартынова гэх бүсгүйтэй гэрлэсэн. Крымд амрах үеэрээ эхнэртэйгээ танилцсан Павел тосгоны бүдүүн сонсогчийн дүрд тоглохоос залхаж, өөр дүр бүтээхийг хүсэж байсан ч түүнд өөр дүрийн санал ирээгүй аж.
Павел гоо сайхны салоны даргаар, амьтны хүрээлэнд агаарын бөмбөлөгний худалдагчаар ажиллаж, ломбарданд сууж байв. Павел, Зинаида нар хүүхэдтэй болохоор оролдсон ч чадаагүй аж. 2016 онд тэд салж, жүжигчин залуу сэтгэл гутралд орж, гэрээсээ гарах, унтах, идэхээ больжээ. Тэрбээр үүнээсээ болж анорекситэй болсон байна. Эмч нар түгшиж, Павел эрүүл мэнддээ анхаардаг болтлоо урт хугацааг зарцуулжээ.
Сэтгэл гутралын улмаас 40 кг турж, эрс өөр болсон Павел саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцсон билээ. 31 настай Павел 100кг-аас 60кг жинтэй болж, таван жилийн турш нэг ч кг жин нэмж чадахгүй байгаа тухайгаа ярьсан юм.
Борис Корчевников
“Цэргийн сургууль”-д Синицыний дүрийг бүтээсэн Борис Корчевников сурагч охидын шүтээн болсон билээ. Тэрбээр 24 настай байхдаа 14 настай суворовичийн дүр бүтээж байв. Телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, зохиолч хийж карьер хөөсөн Борис Корчевников одоо “Россия-1” телевизийн “Хүний хувь тавилан” нэвтрүүлгийн хөтлөгч. Мөн давхар “Спас” телевизэд ажилладаг аж.
Борис хэдэн жилийн өмнө хүнд зүйлтэй тулгарсан нь хавдар байв. Оросын алдартай “Прямой эфир” нэвтрүүлгийн хөтлөгч байхдаа тэрбээр тархины хорт хавдартай тэмцэж байжээ. Борис Корчевников 2015 онд тархины мэс засалд орж, хэсэг хугацаанд явж чадахаа больсон байна. Хавдартай гэх онош сонсоод удахгүй үхэх байх гэж бодсон тухайгаа Борис өөрийн хөтөлж байсан нэвтрүүлэгтээ орох үеэрээ ярьсан билээ. Хөтлөгч залуугийн бие одоо сайн байгаа ч сонсголын асуудал үүссэн байна.
Борис эхнэр болон хүүхдээ олны хэл амнаас нууц байлгадаг билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ залуус бол үнэхээр ”од” болсон жүжигчид. Найруулагч нь яаж ингэж энэ хөвгүүдийг сонгож чадав аа. Дотоод сэтгэлийн хөдөлгөөн, уран чадварлаг жүжиглэлт гээд олон зүйл нь гайхалтай.