Дэлхийд тэргүүлэгч тэрбумтнуудын нэг Илон Маскийн хүү Завиер Маск аавтайгаа холбоотой байхыг хүсэхгүй байгаа тухайгаа мэдэгджээ. Тэрээр овог, нэрээ төдийгүй хүйсээ солиулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Энэ тухайгаа 18 настай Завиер Маск "Хүйсийн чиг баримжаанаас үүдэн би ямарваа нэгэн хэлбэрт баригдах боломжгүй болсон учир төрсөн эцэгтэйгээ удаан хамт амьдрахыг хүсэхгүй байна" гэжээ.
Завиер Маск нэрээ солин, ээжийнхээ овгийг авч, Вивиан Женна Уилсон хэмээн өөрчилжээ.
Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард 18 нас хүрмэгцээ овог нэр, төрсний гэрчилгээ зэргээ солиулах өргөдөл гаргасан байна. Түүний ээж Канадын алдарт зохиолч бөгөөд Илон Маскийн анхны эхнэр юм.
Хосууд 2000 онд гэрлэж, 2008 онд гэрлэлтээ цуцлуулсан ба дундаасаа таван хүүхэдтэй билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Аавынхаа генийг авч чадаагүй болохоор ууртай бгаам бна да