Алдарт хөлбөмбөгч Криштиану Роналдугийн дэлхийн хамгийн хурдан хүлэг гэгддэг 2 сая ам.долларын үнэ бүхий "Bugatti Veyron" маркын машин Испанийн Майорка аралд осолджээ.
Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр машиныг түүний бие хамгаалагч жолоодож явсан аж.
Тухайн үед Роналду гэр бүлийнхнийхээ хамт амарч байсан бөгөөд машинд бие хамгаалагчаас нь өөр хүн байгаагүй гэнэ. Цагдаа нарын мэдээлж буйгаар машин хажуугийн байшингийн хаалгыг мөргөсний дараа бут руу оржээ. Жолооч ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй ч хэргийн газарт цагдаа нарыг очиход байгаагүй гэнэ.
Роналдугийн гэр бүлийг хамгаалдаг ихрүүд болох Sergio, Jorge Ramalheiro нарын нэгийг осол гаргасан байж болзошгүй гэж таамаглаж байна. Ихэр хамгаалагчид Афганистан дахь тусгай хүчний элит ангид алба хааж байсан португали хүмүүс аж.
Гурван ихрийн хоёр нь Роналдугийн бие хамгаалагчаар ажилладаг бол гурав дахь ихэр нь цагдаагийн байгууллагад ажилладаг байна.
Осолдсон машин болох "Bugatti Veyron" нь Роналдугийн "CR7"-ийн 20.8 сая ам.долларын үнэтэй автомашины цуглуулгын нэг хэсэг юм.
Сэтгэгдэл ( 1 )
fake fake fake fake\n