2021 онд АНУ-д төдийгүй дэлхий даяар шуугиан тариад байсан аллагын хэргийн сэжигтний бичиж үлдээсэн тэмдэглэлийг өнөөдөр олон нийтэд ил болгожээ. Сэжигтэн болох Браян Лаундри найз бүсгүйгээ хөнөөсөн гэдгээ уг тэмдэглэл дээр бичиж үлдээсэн байх бөгөөд тэрээр өөрийгөө буудаж хөнөөсөн юм.
Түүний тэмдэглэлийн дэвтэр болон цогцсыг Флорида дахь намгаас олжээ. Уг тэмдэглэл дээрээ найз бүсгүйгээ хөнөөсөн нь үнэн хэдий ч энэ нь түүний хувьд тайтгарал байсан тухай бичсэн байна. Тэмдэглэлд "Би үүнийг энэрэнгүй бөгөөд түүний хүссэн зүйл гэж бодсон ч хийсэн бүх зүйл минь алдаа байсан гэдгийг харж байна. Би сандарч, бас шокнд орсон байсан" гэжээ.
Түүний найз бүсгүй Габи Петито унаж гэмтсэн учир түүнийг зовлонгоос нь салгахын тулд хөнөөсөн тухай Браян Лаундри дурджээ. Габиг Гранд Тетонсийн ойролцоох зуслангийн газарт нас барснаас нь 3-4 долоо хоногийн дараа боомилж нас барсан байдалтайгаар олсон юм.
Аялах хоббитой байсан хосууд холын аялалд гарсны дараа сураггүй алга болсон бөгөөд эрэн сурвалжлагдснаас долоо хоногийн дараа Браян Лаундри гэртээ ганцаараа ирсэн байна. Үүний дараа Браяны гэр бүлийнхэн мэдүүлэг өгөхөөс татгалзан өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд ард иргэд болон Холбооны мөрдөх товчооныхон, цагдаагийн ажилчид тэдний гэр бүлийнхнийг тус хэргийн тухай үнэн мөнийг илчлэхийг шаардаж байжээ.
Энэ хооронд Браян Лаундри аялалд гарна хэмээгээд гэрээсээ гарсан ч ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг өөрийгөө буудаж нас барсан байдалтайгаар олсон юм. Тэрээр тэмдэглэлдээ гэр бүлийнхэнд нь зөөлөн хандахыг эрх баригчдаас хүссэн байна.
Гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй сонсох:
Сэтгэгдэл ( 0 )