АНУ-ын дээд шүүхээс сүүлийн 50 жилийн турш хүчин төгөлдөр байсан эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг цуцалж байгаагаа зарлалаа. Үүний дараа тус шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс нэгдэн жагсаал хийж эхэлжээ.
Тус улсын хот, муж болгонд уг жагсаал үргэлжилж байна. Орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд эхэлсэн жагсаал эхэлжээ. Одоогийн байдлаар 20 гаруй хүнийг цагдаа нар баривчлан саатуулаад байна. Жагсагчдын тоо улам бүр нэмэгдэж, үймээн дэгдэх өндөр эрсдэл үүсээд байгаа бөгөөд "Миний бие, миний сонголт" хэмээх үгийг уриа болгосон жагсагчид өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн лоозон, самбар барин жагсаалаа үргэлжлүүлж байна.
Эрх баригчдын энэхүү шийдвэр нь хүний эрхэнд халдсан, хүний эрхийг зөрчсөн, гэр бүл төлөвлөлтөд сөргөөр нөлөөлсөн гэх зэрэг шүүмжлэлийг дагуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )