Шинэ онтой золгоод дөнгөж удаагүй байхад олон мянган казахууд эх нутагтаа шатахууны үнэ нэмэгдсэний төлөө гарч жагсав. Жагсаалд олон мянган хүн оролцож олон жил төрийн толгойд заларсан Назарбаевыгаа буруутгалаа. Жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн тул Оросууд холбоотон гэдгээрээ ТУХН-ийн нэрээр цэрэг оруулсан билээ. Энэ бол ердөө таван сарын өмнөх явдал. Оросууд Украинд цэрэг оруулж байхад Казахстаныг лав сөрж зогсоно гэж таагаагүй байх. Гэвч одоо энэ улс сөрж зогсоод, дипломат хэлэлцээнд зуучилна гээд “даналзаж” байна.
ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!
Олон жил Оросуудыг дагаж, ХАБГБ-ыг дэмжээд хамт уухай хашхирч байсан Казахстан одоо өөр болжээ. Арав хүрэхгүй хоногийн өмнө Казахстаны Гадаад харилцааны сайд нэгэн мэдэгдэл хийж олны нүдийг орой дээр нь гаргав. Тэр чухам ямар мэдэгдэл хийсэн бэ гэвэл “Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн статус квог хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм. Яг үүнийг Петербургийн эдийн засгийн форумд оролцсон Казахстаны Ерөнхийлөгч баталсан. Батлах батлахдаа Путины үйлдлийг буруутгаад зогсохгүй, дайны утааг сарниахын тулд дипломат хэлэлцээнд ззучлихад бэлэн гэдгээ итгэл төгс мэдэгдсэн юм.
Казахстан улс яагаад салан тусгаарлагчдыг зөвшөөрөхгүй байна вэ гэдэг цаанаа учиртай. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд оросууд Украинд халдахдаа хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад нэг дохио өгсөн юм. Энэ бол бид дараагийнх нь байвал яах вэ гэх айдас. Энэ айдсыг өдөөж орхисон гэдгээ оросууд одоо ч мэдээгүй яваа. Он гараад удаагүй байхад Казахстанд болсон жагсаалыг дарах нэрээр оросууд цэргээ оруулсан. Орох орохдоо ХАБГБ-ын нэрээр, энхийг сахиулах шалтгаар цэрэг оруулсан юм. Нэгэнт асуудал ийм дээрээ тулсан тул Казахстаны эрх баригчид бодлогоо өөрчлөх амлалт иргэддээ өгөөд, гадаад бодлогоо ч өөрчилж хар хайрцагны бодлогоо өөрчлөх тухай хэлэлцэж эхэлсэн юм.
ХАРИУ ҮЙЛДЭЛ
Оросууд одоо ч гайхсаар байгаа. Яагаад Казахстан гэж, яагаад Украины цэргийн ажиллагааг тэд хүлээн зөвшөөрөхгүй гэж. Үнэндээ Оросын арми Украины газар нутагт нэвтрэхэд казахууд хүлээн зөвшөөрөөгүй юм. Тавдугаар сарын эхээр Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн уулзалтад ч, өмнөхөн нь болсон ХАБГБ-ын цахим уулзалтад ч тэд энэ нь байр суурь дээрээ зогссоор ирсэн. Оросын дотоодын хэд, хэдэн сувгаар Казахстаны тухай баримтат кино цацаж эхэлжээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар ихэвчлэн суртал ухуулгын шинж чанартай аж. Түүнчлэн твиттер хуудсуудаар явж байгаа мэдээлэл нь Казахстан улсад нео нацист бүлэглэл хүчээ авсан тухай мэдээлэл хүчтэй тархаж байна. Чухам энэ л шалтгаанаар оросууд Украинд халдсан гэдгийг мартах учиргүй.
Оросууд одоогоор Казахстаны мэдэгдэлд албан ёсоор хариу тайлбар хийгээгүй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд хоёр улсын өндөр албан тушаалтнууд айлчлал хийхээр төлөвлөж байгаа бололтой. Айлчлалын гол сэдэв нь мэдээж Казахстаны байр суурь байх нь тодорхой. Нөгөөтэйгүүр барууныханы хавчлагад орсон энэ үед худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх талаар хөндөх нь алсаа бодсон үйлдэл.
ДОМИНО ЭФФЕКТ
Өрсөн даалуунаас нэг нь л ганхахад бүх даалуу нуран унадагийн адил Украины газар нутагт оросууд халдсан нь ТУХН-ын гишүүн орнуудад маш том дохио болсон билээ. Бүгдэд нь гэж гөрдөхгүй ч ихэнхид нь ийм айдас бий болжээ. Зургаадугаар сарын эхээр Арабын хаврын салхихд хийсэлгүй үлдсэн Ассадын Сири улс салан тусгаарлагч Донецк, Луганскийн бүрэн эрхийг зөвшөөрнө гэдгээ зарлав. Үүний дараахан Назарбаевын Казахстан салан тусгаарлагчдыг зөвшөөрөхгүй гэдгээ зарлалаа. Энэ бол зүгээр нэг тохиол төдий зүйл байсангүй. Энэ бол их том дохио байсан юм. Казахстан улсын засаг захиргаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар ардчилал эрх чөлөөг бататгаж, Назарбаевын үеийн эрх мэдлийг тараан байршуулна гэдгээ зарласан билээ. Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлж, энэ сарын эхээр бүх нийтиийн санал хураалт явуулсан. Санал хураалтаар 70 гаруй хувийн саналаар олонхийн дэмжлэг авч чадсан билээ.
Казахстанын Үндсэн хуулийн өөрчлөлтөд чухал хэд, хэдэн зүйл бий. Нэн тэргүүнд Назарбаевын “Үндэсний удирдагч” цолыг хураан авсан. Үндсэн хуулийн цэцийг сэргээн байгуулж, төрийн өндөр тушаалтны ойрын хүрээллийн хүн удирдах алба хашихгүй, төрийн өндөр тушаалтнууд намын аппаратад ажиллахгүй, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, хүчтэй парламенттай болох заалт тусгалаа олсон юм.
Касым-Жомарт Токаевыг анх тус улсын Ерөнхийлөгч болоход олон хүн эргэлзэж байлаа. Назарбаевын крандаж гаргасан улстөрч гэж харж байсан ч хүмүүс бий. Тэр дундаа Владимир Путин ч тэгж харж байсан нь лавтай. Гэвч он дуусахаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг чамбайруулж, шинэ он гарахтай зэрэгцэн шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлнэ. Юун дайн, цаана чинь Назарбаевын гэгдэх Казах улс өөрчлөгдөх гэж байна...
Б.АЗЗАЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 26 )
Казахстан улс ардчилсан улс болж байгаа нь сайн хэрэг, сайхан үйл явдал. Манай ардчилал бэхжихэд чухал нөлөөтэй.
zuv zuv, yostoi mundag baina, hen ingene gej sanalaa
Энэ доор оросдоо шаалгаж үхэж баймаар сэтгэгдэд бичсэн лагаанууд их байнаа. Тэгж л шүтээд байгаа юм бол оросдоо очоод амьдраач.
Хулчгар хужаа цус нэвчсэн монголчууд казахуудыг ойлгохгүй ээ. Тэнэгээр дуудна, эвээр үзэх хэрэгтэй л гэнэ. Цаанаа нэг кунз тархитай болчихсон шүү дээ. Том улсын бага үндэстэн болохдоо таарсан хулчгарууд.
Орос одоо Украйны дараа казакыг номхроовол зүгээр тэжээсэн бяруу тэрэг эвддэг Монгол үгийн утгыг ойлгог
Хүн төрлөхтний нийгэмээс тасдаж авсан 70 хан жилийн люмпэн сэтгэлгээ манайхаас огт салж садахгүй байна. Орос бүхэлдээ эзлэн түрэмгийлж байж нутаг дэвсгэртэй болсон. Европод амьдарч байсан ард түмэн шүү дээ. Гэтэл олон тжижиг үндэстнүүдийг хүйс тэмтэрч алж устган газар нутгаа тэлснийг огт мэддэггүй. Энэ аллага хядлагаа нуун дарагдуулахын тулд 1940, 50, 60, 70-аад онд манайп нэг цаахан пялдагдсан чинь манай пюмпэн сэтгэлгээтэнгүүд түүнийг нь 100000% биелүүлээд оросуудын ёстой сайхан амтай олз болчихсон. Одоо оросын төлөө үхнэ гэж чарлагсад маш олон болсон. Монголын төлөө үх гэвэл горьд гэж
Дэмжигчдэд хэлэхэд та нарын өмхийрсөн энэ байр суурь хэнд ч ялангуяа Орос, Хятад ах нарт чинь хамаагүй ба тэд боломж гарвал та нарыг орилуулаад л буудна. Яг нохой шиг. Харин Монголчууд бид тэдэнтэй олон мянган жил ярьсан хуучин хэлээрээ нь ярина. Учираа ч олж чадна. Гол нь амид үлдэнэ.
Болж байна.
Amerkiin tagnuuluud l sain ajilsan bna ter boslogo temtsel chini gadnii asar ih mungu hatgaasaar l yvagdaj baigaashdee neg muu mungunii said l hutsaa biz ard tumnij mass bol yaltgui orosiin tald l baigaa baihgui yu 2020 ond azaar hurelsuh namtaigaa ylsiin tegeegui bol ukrain kazakt bolson boslogo dain manaid baaraggui garah baisiin baruunii gar huluud turd orj irj 2 hurshuus holduulah elbegdorj batuul sosorbaram metiin setgetsiin gajigtai humuuseer mongol ulsiig samruulah baisiin shuu
Орос улс эргэн тойрныхоо улсуудыг дарамталж эдвээр хааж боож (монголоос гарах худалдааны татвар 40-120%) хөгжилийг хорьж байдаг. Оросууд ч өөрсдийнхөө үндэсний эзлэн түрэмгийлэх дээрэнгүй үзлээ ил тод зарлаж байна. Ийм Оросын эсрэг тэмцэж байгаа бүх улсыг дэмжинэ. Оросоос хамааралгүй болчвол аяндаа хөгжинө.
20 сая хүнтэй улс гэхэд харин ч аймхай бна
Tuulain zurhtei mongoliin hajuud Kazakuud shiirtei ard tumen yumaa .
Казах ард түмэн манайхаас хамаагүй илүү зоригтой. Казах улс хөгжин цэцэглэх болтугай.
Казакстан Украйн шиг олон үндэстэн газар нутгаас тасдаж байгуулсан зохиомол улс болхоор тусгаар улс гэдэг талыг барихгүй гээд яахав дээ
Америк бодлого Казак улсыг яг укриан болгоно .дахиад бослого болход Орос орох юу л бол
Путинээс болж Казахстанд шатахууны үнмйг санаатай хөөрөгдүүлэх тусгай ажилалгаа явуулсан Учир нь Казахстан өөрийн олборлосон газрын тосоо орост боловсруулж шатахуунаа авдаг юм Путин Украйныг айлгаж Украйны армийн сэтгэл зүйг мохоох гэж Казахстанд бужигнаан үүсгэж цэрэг оруулж дарсан юм шүү Казахстаны бослогыг хоромхон зуур дарсан нь Путинд Украйныг ялах дайнд маш их итгэлтэй болгосон байдаг
Казахыг даврааж болдоггүй гэж үнэн үг шүү
Казах бутарч хойд хэсэгт нь шинэ улс байгуулаглахын цондон бизээ.
Казакстаны удирдлага ч оросын ар нуруунд хутга шаалаа\n\nХариугы нь хатуухан өгөх хэрэгтэй.
Ардаа Турк гэдэг хүчирхэг артай улс хориг хямралд ороод ганцаардсан ОХУ н улсаас юунд нь айхав тэр тусмаа дараагийн бай нь Казах Латви Финлянд гээд тод байхад.Казахстан улс зөв байр суурьтай байна.Ямарч тусгаар улсын нутаг дэвсгэрт элдэв шалтаг гаргаж цэрэг оруулж түрэмгийлж болохгүй.
Казакуудийг Турк ямарч үед хамгаалана гэж амалсандл найдаж байгаа биз , мусалмин ахан дүүс гэж үздэг гэсэн кк
Оросууд казакстаны хойд мужуудыг салгаж авах нь цаг хугацааны л асуудал, дараагийн украйн бол казакстан
биеэ даасан улс байхгүй бол оросыг дагаж явахгүй гэдгээ мэдэгдсэн
Казак улсад хөгжил цэцэглэлт хүсьэ.Зоригтой ард түмэн
Эр зоригтой эх оронч удирдагчтай болжээ, хөгжинө өө.
Назарын Казах өөрчлөгдвөл Украйны араас орцгооно. Өмнөд хэсэг нь Хятаддаа, Хойд хэсэг нь Оростоо дагаар орцгооно.