Канадын Клондайкын мөнх цэвдгээс алт хайж байсан хайгуулчид өнгөрөгч лхагва гарагт бүрэн муммижсан бяцхан үслэг арслан зааны бие олсон тухай тус улсын засгийн газраас мэдээллээ. Энэ нь Хойд Америкаас бүтнээрээ олдсон хамгийн анхны үслэг арслан заан болж байгаа юм.
Үслэг арслан заан арслан зааны төрөл зүйл дотроос хамгийн сүүлд устаж үгүй болсон төрөл. Тэд цаг уурын өөрчлөлтийг давж чадаагүйн улмаас генийн өөрчлөлтөд орж устаж үгүй болсон. Алтны талбайгаас олдсон үслэг арслан зааны эм тугал нь ойролцоогоор 30.000 жилийн өмнө болсон мөстлөгийн үеэр үхсэн байх магадлалтай гэнэ.
Палеонтологичдын хувьд энэхүү олдвор үнэлж баршгүй, мөрөөдлийн гэж хэлж болохуйц түүхийн олдвор. Бяцхан үслэг арслан зааны арьс, үс, хумс, их бие, гэдэс зэрэг нь гайхалтай хадгалагдан үлджээ. Судлаачдын хэлж буйгаар үслэг арслан заанууд одоогоос 4000 орчим жилийн өмнө бүрэн устаж үгүй болсон бөгөөд нас биед хүрсэн үедээ 4м орчим өндөртэй болдог ажээ.