БНХАУ-ын ШУӨЗО-ны Вэйли шянь Цимо шяныг холбосон авто засмал замыг барих ажил 2017 оны 10 сард эхэлсэн юм. Замын нийт урт нь 334 км, цөлийг туулах хэсэг нь 307 км.
Цөлийг туулсан энэхүү авто замыг Вэйци авто зам гэдэг. Тус авто замыг засахад заавал дайран өнгөргөх цөл бол Такламакан цөлийн нэг хэсэг юм.
Цөл нь нүүдэл манх олон, жилийн дундаж хур тундасны хэмжээ бага, барилгын ажил байгалын ган гачиг зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан хүнд хэцүү хуурай элсэн орчинд явагдсан юм. Гэлээ ч эдгээр хүнд хэцүү хүчин зүйлийг даван туулах цөлд баригдсан дэлхийн хамгийн урт авто замыг Хятадын хөдөлмөрч, шаргуу, их бүтээн байгуулагчид амжилтад хүргэжээ.
Өнөөдрийн байдлаар авто замын суурь тавих үндсэн бүтцийн барилга, хар тосон хучилт, зам шугамын стандарт тэмдэглэгээ, зам хамгаалах барилга байгууламж, зам дагасан үйлчилгээний газрын барилгын ажил дуусаж, хүлээлгэн өгчээ. Уг авто зам зургаадугаар сарын 30-нд ашиглалтад орох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Хятадын дотоод асуудал. Бичсэн чи цөлөөр давхих уу ангаж шхэв?
Айлын хүүхдүүд ийм ажилсаг манайх тэгсэн байгууллагын нэр хаяг тамга тэмдэг өөрчлөх төрийн сүлд өөрчлөх гээд хөрөнгө мөнгө салхинд хийсгэх л санаа сэдэлтэй сонин шүү