2022 оны дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 17 настай Happy Face хэмээх нохой түрүүлж "Дэлхийн хамгийн царай муутай нохой"-оор шалгарчээ.
Калифорния мужийн Петалума хотод болсон уг тэмцээны ялагч Чиуауа болон Chinese crested үүдэрүүдийн эрлийз Happy Face 2021 онд Аризона дахь асрах газраас үрчлэгджээ.
Түүний эзэн Женеда Банелли "Түүний даруухан байгаа байдал нь хөгшин нохдод ч мөн хайр, гэр бүл хэрэгтэй байдгийн нэгээхэн жишээ болно гэдэгт би итгэдэг" гэжээ.
Уралдааны ялагчид 1500 ам.доллар шагнал гардуулжээ. Түүнтэй найман нохой өрсөлдсөн бөгөөд оролцсон ноход царай муутай хэдий ч хүний хайрыг булаах увдистай болох нь мэдрэгдэж байсан гэнэ.
Тус тэмцээн сүүлийн 50 жилийн турш зохиогдож байсан ч цар тахлаас үүдэн 2020, 2021 онуудад зохиогдоогүй байна. Тус тэмцээний оролцогчид бүгд амьтны асрамжийн газраас үрчлэгдсэн азтай саврууд байдаг аж. Happy Face-ийн хувьд өмнөх эзэд нь хайхрамжгүй хандсанаас үүдэн хорт хавдар болон бусад олон төрлийн өвчинтэй нүүр тулж байжээ. Түүнийг эмч нар ердөө нэгхэн сарын настай хэмээж байсан ч хэдийнэ 10 сарыг өнгөрүүлсэн тэрээр сайн эзний ачаар аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дэндүү царай муутай золиг юмаа ккк
yamar lalriin tsaraitaa nohonud ve xaxaxaxaxaa