"G7"-ын дээд хэмжээний уулзалт шүүмжлэлийн дунд өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Гурван өдөр үргэлжилсэн "G7"-ын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2022.06.28/ Германд өндөрлөлөө. Уулзалтаар "G7" нь дэлхийн асуудлыг шийдэж чадахгүй хэмээн зүтгэлтнүүдийн шүүмжилд өртжээ.

Уулзалтын үеэр, улс орнуудын удирдагчид Украины нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг сэргээх, нийлүүлэлтийн гинжийн хэлхээний шинэчлэл, тахлын эсрэг тэмцэл зэрэг сэдвийн хүрээнд ярилцжээ.

ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгаж, Украинд шаардлагатай санхүү, хүмүүнлэг, цэргийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ "G7" илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар "G7" нь дэлхийн нийт хүн амын дөнгөж 10 хувийг эзэлдэг, хэрэв олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах цар хүрээгээ тэлэхгүй бол уг байгууллага дэлхийн асуудлыг шийдэж чадахгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

"G7" амлалтаа үнэнхүү биелүүлэх эсэх нь хараахан харагдахгүй байна гэж зарим зүтгэлтэн нар ч хэллээ. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр, Мюнхен болон уулзалт болсон газрын ойр хавиар жагсаал цуглаан болж, сүр үзүүлэгчдээс барууны томоохон аж үйлдвэрийн орнуудыг Украины нөхцөл байдал, хүнсний хямралыг хурцдуулсан, мөн сүүлийн үеийн үнийн өсөлтийг бий болгосон хэмээн зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлж байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.42) 2022 оны 06 сарын 30

Delhiin nomer 1 alan hyadagch ih 7 sonotugei..

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 30

Amerkiin bodlogiig bugusiig doloodog uls gvrnvvd uursuduu bei deej chadahgvi archaagvi baij ih soliornoo.Hyatad Hoid Solongos.Oros 3 ulsaas atomiin tsumiin puuchingiin amtiig amsah geedel hopshnog ni tsagtanaad baigaa ulsuud daa.Ard tvmeni bosoj temtsechil taarna .Amerka delhiin etsen uym uu haioshaa uym.Altan zagasnii emgen shig.

0  |  0
Зочин(202.21.108.56) 2022 оны 06 сарын 30

Зөв, Ард түмэн нь эсэргүүцэж хориг арга хэмжээ ,зэвсэг нийлүүлэлтийг зогсоож энхийн хэлэлцээр хийх хэрэгтэй

0  |  0
Top