Сая сая хүмүүсийн шүтээн, 1980-аад оны домог болсон дуучин Юрий Шатунов 48 насандаа хорвоог орхисон. Түүнтэй САЛАХ ЁС хийх ажиллагаа гурав хоног үргэлжилж, хайртай дуучныхаа хөлд сүүлчийн удаа цагаан сарнай тавих гэсэн иргэдийн цуваа өөр улс, өөр хотоос гурван өдөр тасраагүй юм.
“Ласковый май” хамтлагийн “Белые розы”, “Седая ночь” зэрэг хитүүдийн эзний чандарыг өөрийнх нь амьд ахуйдаа гуйсан хүсэлтийн дагуу хоёр хувааж, талыг нь Орост үлдээж, талыг нь Германд загасчлах дуртай байсан нуурынх нь дээгүүр цацах юм. Гэр бүлээрээ Германд амьдарч байсан Юра Шатуновын ойр дотныхон, найз нөхөд нь ийнхүү ярьж байна.
“Тэр ийм хувь тавиланг хүсэхгүй”
Юрий Шатуновын менежер, продюсер Аркадий Кудряшов “Шатуновыг сэхээн амьдруулж чадсан ч тахир дутуу болж үлдэх байсан талаар эмч нар хэлсэн. Юрий өөрийгөө хэн гэдгийг ч санахгүй байх байсан. Тэр ийм хувь тавиланг хүсэхгүй байсан” хэмээн ярьжээ.
“Белые розы” хитийг амилуулагч амьдралынхаа сүүлчийн долоо хоногт зүрх нь асуудалтай байжээ. Түүний ээж нь 29 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан юм. Юрий сүүлчийн тоглолтуудынхаа үеэр заримдаа зогсож, тайзан дээр суух эсвэл тайзны ар руу очиж байжээ. Харин зургаадугаар сарын 23-ны шөнө домогт дуучны зүрх нь зогссон юм.
Түүний продюсер Аркадий Кудряшов эмч нар дуучныг аварсан бол ямар хувь тавилан хүлээж байсан талаар “Эмч нар түүнийг аврахаар боломжтой бүх зүйлийг хийсэн. Гэхдээ Юрад амьдрах боломж байгаагүй. Эмч нар надад “Хэрвээ гайхамшиг болж, Юрийг аварсан бол тэр тахир дутуу болж үлдэх байсан. Хэвтэрт байж, хэнийг ч танихгүй, өөрийгөө ч санахгүй байх байсан” гэж хэлсэн. Юра ийм хувь тавиланг хүсэхгүй байсан... Түүний зүрх нь гурван хэсэг болж, саяхан эрүүл мэнд нь сайн байсан ч гэлээ хэвтрийн хүн болох байсан” хэмээн ярьсан байна.
Дуучны эхнэр болон хүүхдүүд нь эмч нарт гомдолгүй байгаа талаараа мэдэгджээ.
“Түүний эрүүл мэндийг шүүхдэлцэх үйл явц сүйтгэсэн”
Дуучны хамгийн дотны найз нарын нэг нь ярихдаа “Андрей Разинтай шүүхдэлцэх үйл явц түүний эрүүл мэндийг сүйтгэсэн” гэжээ. “Ласковый май” хамтлагийн продюсер Андрей Разин хамтлагийн хит дуунуудын зохиогчийн эрхийг өөртөө авч, Юрий Шатуновыг түүний зөвшөөрөлгүйгээр ямар ч уран бүтээлээ олонд толилуулахыг хориглож, ярилцлага ч өгөх эрхгүй болгосон юм. Шүүх хурал олон жил үргэлжилж, шүүхээс Юрийн дууны эрхийг хүлээн зөвшөөрсөн ч Андрей Разин шинэ баримтууд гаргаж ирэн, хэргийг дахин хянахыг шаардаж байлаа. Тэрбээр Шатуновын тоглолтуудад байнга саад болж байв.
Разин гуравдугаар сард Орос дахь үл хөдлөх хөрөнгөө зарж, АНУ руу ниссэн билээ. Гэхдээ тэрбээр тэндээсээ “Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин агсныг хит дуунуудаа тоглолт дээрээ дуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан юм.
Юрагийн менежер Аркадий Кудряшов “Үүний улмаас Юра маш их санаа зовж байсан. Разины авах гээд байгаа дуунууд нь түүний амьдрал шүү дээ” хэмээн “Комсомольская Правда” -д ярьжээ.
Эцэст нь Юра 2022 оны зургаадугаар сарын 20-нд буюу нас барахаасаа гурав хоногийн өмнө шүүхэд ялж, хит дуунуудаа дуулах эрхтэй болсон байлаа...
Гэр бүл нь удахгүй Мюнхен рүү буцна
Менежер Кудряшов нь дуучны оршуулгыг зохион байгуулах гол хариуцлагыг өөртөө авч, эхнэр Светлана Шатуноваг нь хүү, охинтой нь хамт нисэх буудалд тосож авчээ. Дараа нь тэднийг олны шуугианаас холуур хайрт аавтайгаа салах ёс хийх ажиллагааг зохион байгуулсан байна.
Тэрбээр “Тэдэнд маш хэцүү байсан. Гэхдээ тэд энэ аймшигт цохилтыг сэтгэлийн хаттайгаар даван туулж байгаа. Өчигдөр Троекуровское оршуулгын газарт болсон ёслолын дараа зөвхөн гэр бүл, найз нөхөд нь оролцсон арга хэмжээ болсон. Хүмүүс хооллонгоо сууцгааж, Юраг дурссан. Түүнийг байхгүй болсон гэдэгт одоог хүртэл хэн нь ч итгэж чадахгүй байгаа” гэжээ.
Асрамжийн газарт өссөн Юрагийн гэр бүлийнхэн Москвад дахин хэдэн өдөр болоод Мюнхен рүү буцах аж. Тэд очоод Шатуновын загас барих дуртай байсан Германы нуурын дээгүүр түүний чандрын хоёр дахь хэсгийг цацна. Дуучны сүүлчийн хүсэл энэ байсан юм.
Светлана Шатунова одоо өв залгамжлалд шаардлагатай бичиг баримтыг бүртгүүлж байгаа аж. Энэ нь зургаан сарын дотор шийдэгдэх ажил ч эхлээд бүх бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Дуучны хөрөнгийг хуваах өөр ямар ч хүн байхгүй юм. Юраг 11 настай байхад нь ээж нь нас барж, хүү асрамжийн газар өссөн билээ. Түүний аав нь Юраг багад нь хаясан тул дуучин залуу түүнтэй холбоотой байдаггүй байжээ. Түүний аав жолооч байсан бөгөөд 2020 онд нас барсан байна.
Юрад байсан бүх зүйл түүний эхнэр, хүүхдүүдэд ирнэ. Тэр дундаа түүний дууны эрхийн төлөө гэр бүлийнхэн нь одоо Разинтай шүүхдэж болох юм.
Сүүлчийн тоглолт дээрээ хэлсэн үг нь юуг зөгнөв?
Юра Шатунов сүүлчийн тоглолтынхоо үеэр нэгэн фэн эмэгтэйдээ тайзан дээрээс “Дурсгалын зураг авахуулъя гэдэг бол маш муу үг. Алив, гарын үсгээ өгье. Дурсгалын зураг хэрэггүй. Дурсгалын зураг одоохондоо эрт байна” гэж хэлж байжээ.
Мөн тэрбээр “Миний хөлд нь цэцэг тавихад дургүй. Би чинь хөшөө биш шүү дээ. Одоогоор...” гэж үзэгчдэд хэлж байв.
“Белые розы”, “Седая ночь”, “Не бойся” хитүүдийг амилуулагчийн амьдралын сүүлчийн минутын бичлэг цахимд тавигдсан байна.
Бичлэг дээр найзууд нь машинаараа Юраг эмнэлэг рүү авчирч байгаа нь гарна. Тэндээс дуучныг түргэн тусламжийн орон дээр Домодедовогийн эмнэлэг рүү авч явсан юм. Эмч нар Шатуновыг сэхээн амьдруулахаар хагас цагийн турш хичээжээ. Гэвч үр дүнгээ өгөөгүй юм.
Шатунов менежерийнхээ гар дээр амьсгал хураажээ
Юрагийн бие гэнэт муудаж, хамт байсан хүмүүс нь түргэн тусламж дуудсан ч удсан тул эмнэлэг рүү өөрсдийнхөө машинаар хүргэж ирсэн байна. Менежер Аркадий Кудряшов нь “Бүх юм маш гэнэтийн болж, түүнд түргэн тусламж үзүүлэх үеэр миний гар дээр амьсгал хураасан. Түүнийг байхгүй болсонд итгэж чадахгүй байна. Хэцүү байна” хэмээн ярьжээ.
Юра саяхны нэгэн тоглолтынхоо дараа тайзны ард яриа өгөхдөө “Том тоглолтын дараа мэдээж ядарлаа. Гэхтээ тоглолтоо хийлээ...” хэмээн инээмсэглэн ярьж байсан юм. Тоглолтын үеэр эмэгтэйчүүд түүн рүү 80-аад онд мандаж байх үеийнх шиг нь үзэгчдийн суудлаас хашгирч, хайртайгаа илэрхийлж байлаа.
Юраг сайн мэдэх сэтгүүлч Отар Кушанашвили дурсан ярихдаа “Нэг тоглолтын дараа бороо орж байлаа. Бүгд машин руу гүйж орцгоосон. Харин Юра Шатунов үлдээд бүх хүнд гарын үсэг өгсөн. Тэнд бараг 70 хүн байсан байх аа. Тэр бүгдтэй нь ярилцаж, гарын үсгээ өгсөн. Энэ чинь л Юра Шатунов шүү дээ” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Hunii gen gedeg aihtar um. Hicheelees gertee irtel eej n n genet nas barsan hurshuud n baishingiinh n deevert hun ungursniig medeeldeg temdeg tavisan bsan tegeed eejiinhee tsogtsostoi 1shunu hamt bsan gej dursan yarisan bdg. Udam n l zaluugaaraa ungurdug um bj. Usvur nasny huuhed bhdaa 90 ond moskvad laskovy mai hamtlagyn kontsertyg elchingiin ailuudyn tom ah egch nartai hamt uzej baisnaa sanaj bn. Saihan dursamj uldjee. Pusti zemlya emu budet puhom.
ocneni jali.
Үнэхээр харамсалтай. Итгэж чадахгүй л бна. 7 хоног зүрх нь өвдөж байхад ойрын хүмүүс нь анхаарал тавихгүй яав даа
haramsalta ym itgej oghgvi ym sayhn togloltoo hj bsn ym mundag duuchin bsn ym amgalan noirsdooo
Saihan duuchin bvh duu n hvnd hvrdeg baisan da ♥️\nHaramsaltai baina
Дуундаа мөнхөрсөн хайртай дуучнаа үргэлж санан дурсах болно. Тэр 80 аад орныхны шүтээн байлаа. Беоые розы....
Жаль очень очень.
sain hvn shv goy ch zalu
Ямар харамсалтай юм бэ. Итгэж чадахгүй байна. Залуугаараа даанч яавдаа
Оюутан байхдаа Юра Шатуновын дууг сонсож байлаа, Тэр үеийн оюутан залуучуудын сонсдог хит дуунууд байсан, хайран дуучин....
Үнэхээр сайн хүн байсан даа
Who the *** cares