35 жил өнгөрсөн ч ЕХ-нд элсэх хүсэлтээ биелүүлээгүй байсаар

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Өргөдөл гаргаснаас хойш дөрөн сар болоогүй байхад Украин Европын холбооны нэр дэвшигчийн статусыг тэр дор нь олов. Тэгэхэд Хар тэнгисийн хөрш орон Турк 12 жил хүлээсэн. Харин хамгийн гол нь Турк ЕХ-нд элсэх хүсэлт гаргаснаас хойш бараг 35 жил өнгөрсөн ч хүслээ биелүүлж чадаагүй байсаар.

Энэ оны хоёрдугаар сард Украин албан ёсоор өргөдөл гаргасны дараа, Туркийн олон нийт дургүйцээд зогсохгүй, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч үг хаяж, ЕХ-нд элсэх Туркийн өргөдөл болон Украины өргөдөлд ялгаатай хандахгүй байхыг Европын холбоонд хандан уриалжээ.

 

 

1987 онд Турк улс Европын холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж, 1999 он хүртэл нэр дэвшигч орны хир хэмийг хангаагүй байсаар. 2005 онд ЕХ-д элсэх хэлэлцээ эхэлсэн ч хэлэлцээрийн явцад олон саад бэрхшээл тулгарсан.

Чухамдаа НАТО-гийн гишүүн орны хувьд Турк өөрийн нутаг дэвсгэр дээрээ цэргийн бааз байгуулах НАТО-ын саналыг зөвшөөрсөн бол Европт туслан дүрвэгсдийн олон асуудлыг шийдвэрлэх байсан юм.

Гэвч Европын холбоо олон жилийн турш Туркийг "хүний эрхийн бүртгэлтэй" гэх шалтгаанаар элсүүлэх үйл явцыг хойшлуулсаар ирсэн. Үүнээс гадна, Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт газрын тос, байгалийн хийн нөөц олборлох, нутаг дэвсгэр, тэнгис далайн маргаан зэрэг геополитикийн асуудлууд ч Европын холбооны зарим орон болон Туркийн хооронд "өргөс дэгээ" болсоор байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbat(178.174.229.45) 2022 оны 07 сарын 04

turk elseh boloogui l dee daranguilagch deglemtei , kurduudiig ustgah uil ajilaggaa uvuuldag, hunii erhiin baida tun muu g met 100 shaltgaan bii

0  |  0
Зочин(66.181.161.22) 2022 оны 07 сарын 02

Туркийг ялгаварлан гадуурхаж байгаа.барууныхан тийм л улс

2  |  0
Top