Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК-ийн гишүүн бус нефть олборлогч орнуудын сайд нарын 30 дахь хурал зургадугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр болж, энэ оны наймдугаар сард нефтийн олборлолтоо бага зэрэг нэмэгдүүлэх тухай анхны төлөвлөгөөгөө хэвээр үлдээхээр шийджээ.

ОПЕК хурлын дараа мэдэгдэл нийтэлж, сайд нарын 19 болон 29-р хурлаар баталсан нефтийн олборлолтын зохицуулалтын төлөвлөгөө болон сарын олборлолтын зохицуулалтын механизмыг хурлаар дахин батлаад наймдугаар сард сарын олборлолтын хэмжээг өдөрт дунджаар 648 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ оны зургадугаар сарын эхээр "ОПЕК+"-ын сайд нарын 29-р хурлаар энэ оны есдүгээр сарын үйлдвэрлэлийн өсөлтийн хувь хэмжээг 7, 8-р саруудад жигд хуваарилах шийдвэр гаргасан тул "ОПЕК+" нь есдүгээр сар болон түүнээс хойших хугацааны зорилтыг хараахан тогтоогоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top