АНУ-ын Дээд шүүх Африк гаралтай эмэгтэй шүүгчээ хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

Кайтанжи Браун Жексон зургадугаар сарын 30-нд АНУ-ын холбооны Дээд шүүхийн шүүгчээр тангараг өргөн тушаалд орсноор АНУ-ын түүхэнд Дээд шүүхэд шүүгчээр томилогдсон анхны Африк гаралтай эмэгтэй боллоо.

Дээд шүүх албан ёсны сайтдаа Жексоны тангараг өргөн тушаалд орох ёслолыг шууд дамжуулжээ. Харвардын хуулийн сургуулийг төгссөн 51 настай хатагтай Жэксон 2021 оны зургадугаар сараас Колумби тойргийн давж заалдах шатны шүүхийн гишүүнээр ажиллаж байжээ.

Холбооны Дээд шүүх нь 9 шүүгчтэй, үүнд ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг нэг ахлах шүүгч байдаг бол Конгрессын Сенатаар батлагдах ёстой бөгөөд албан тушаалд орсноос хойш насан туршдаа ажиллах боломжтой.

Жексоныг албан тушаалд орсны дараа уг шүүх нь зургаан Консерватив намын шүүгч, гурван Либерал намын шүүгчээс бүрдсэн бие бүрэлдүүнээ хэвээр байлгах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top