Энэ зун Путины маршрутаар амарч болно

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн арваад жил Тувагийн тайгад амарч байгаа. Батлан хамгаалахын сайд Шойгугаа дагуулаад заримдаа өвөл, заримдаа намар, зун ирнэ.

 

 

Голд сэлж, загасчлан, мөөг, жимс түүдэг. 15 жилийн өмнө Путин Монакогийн хан хүү Альберыг амрахдаа дагуулж явснаар энэ газар дэлхийд алдаршсан юм.

 

 

Оросын аялал жуулчлалын Ростуризм компаниас Путины маршрутаар амрах шинэ брэнд гаргасан нь энэ сараас аялагчдаар дүүрэн байгаа гэнэ. Тувагийн нийслэл Кызылээс Чаа-Холь тосгон хүртэл 200 км засмал замаар явна. Эндээсээ хойд зүгт хээрийн замаар 30 км явж, Сарыг-Хол Аксы ууланд хүрнэ. Жолоочтой микро 10 мянган рублийн өртөгтэй. Амраад уулнаасаа бууж, Енисей мөрний эрэг хүртэл аялна. Эргээ дагаад Хомужак Аксы хөндийд очих юм. Завь хөлслөхөд 20 мянган рубль.

 

 

Зарим газарт машин явах боломжгүй тул мориор л хүрч чадна. Морь хөлслөхөд 16 мянган рубль, загасчлах эрх 5000 рубль. Хэчнээн улсын Ерөнхийлөгч ч эзгүй газар гэрт хоноглоно. 4 ортой гэртэй бөгөөд нэг ор 2,5 мянган рубль. Нийт долоо хоног амрахад хүний 83 мянган рубль (хоол тусдаа) болох гэнэ.

 

Ингээд л та В.Путин шиг амарч чадах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Visa(98.253.30.34) 2022 оны 07 сарын 05

Neeree oros ruu zorchdon MGL chuudad baruunii ornuud bolon USA visa olgohgui bna gesen shuu.

0  |  0
Kkk(98.253.30.34) 2022 оны 07 сарын 05

Orosuudad oor yavah gazar bhgui iym chin tegeed l putler iinhee yavsan zamaar l yavaad bj dee hoorhii.

0  |  0
Зоригт (192.82.86.186) 2022 оны 07 сарын 04

Өчнөөн олон энгийн номхон иргэдийг алж хядаж байж яаж амраад явж чадаж байнаа

0  |  0
Top