АНУ-аас БНХАУ-д тавьсан татвар цуцлагдах нь хэрэглэгчид, бизнес эрхэлгчдэд ашигтай

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жүэтин өнгөрсөн сард мэдэгдэхдээ “Инфляци өндөр байгаа өнөөгийн нөхцөл байдалд АНУ-аас Хятадад ногдуулсан татвар хэр хэмжээгээр цуцлагдана хоёр талын хэрэглэгчид болон бизнес эрхэлгчдэд тэр чинээгээр ашигтай байх болно.

Хятад Америк хоёр улс нэгэн чиглэлээр урагшлан, хүчээ хамтатган, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал нөхцлийг бүрдүүлэх юм бол дэлхийн аж үйлдвэрийн салбарыг сэргээж, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгаж чадна. Энэ нь хоёр орон төдийгүй дэлхийн ард түмэнд үр өгөөжөө өгөх болно” гэжээ.

 

 

БНХАУ-ын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сурвалжлагчийн асуултдаа дурдсан  "АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсаас Хятад улсад ногдуулсан татварын тухай асуудлаар шийдвэр гаргах эсэхээ бодолхийлж байгаа тухайгаа илэрхийлсэн" гэсний дагуу дээрх хариултыг өгчээ.

Мөн тэрээр “Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгийг бид ч анзаарсан. АНУ-аас Хятадад ногдуулсан татвараа бүрэн цуцлах нь Хятад улсад ч ашигтай, Америкт ч ашигтай, дэлхийд ч ашигтай” гэж үргэлжлүүлэн хэлсэн юм.

 

Эх сурвалж:CCTV.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top