Жагсагчид руу гал нээсэн этгээдийн ХАЧИРХАЛТАЙ бичлэг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

 

АНУ-ын Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк (Highland park)-т Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр энгийн иргэд рүү гал нээсэн этгээдийг баривчилжээ.

“CBS Chicago” мэдээлснээр Хайлэнд Парк-д болсон аймшигт хэргийн улмаас зургаан хүн амиа алдаж, дор хаяж 24 хүн шархадсан байна. Сэжигтэн 22 настай Роберт Кримог цагдаагийн машинаар хөөн баривчилсан бөгөөд түүний тухай хачирхалтай мэдээллүүд ээлж дараалан цацагдсаар байна. 

Тэрээр өөрийн юүтүб хуудаснаа дуунуудаа байршуулдаг нэгэн аж. Түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн тухай мэдээлэл цацагдсан даруйд юүтүб хуудсан дээрх нэгэн видео нь олны анхаарлыг татжээ. Учир нь тус дууны клип дээр өнөөдөр болсон үйл явдлыг дүрсэлсэн байх аж. 

Тиймээс түүнийг аллагыг эртнээс төлөвлөн, зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй хэмээн олон нийт үзэж байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top