Италийн Сайд нарын зөвлөл ган гачигт хамгийн их өртсөн таван мужид онц байдал зарлах шийдвэрийг баталжээ.
Италийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр онц байдлыг тус улсын Эмилиа-Романья, Фриули-Венециа-Жулиа, Ломбардиа, Пьемонт болон Венето мужид зарласан байна.
Засгийн газар эдгээр бүс нутагт 36.5 сая еврогийн санхүүгийн нэмэлт тусламж хуваарилах аж.
Өмнө нь Италийн Верона хотын эрх баригчид ган гачигийн улмаас цэвэр усны хэрэглээг хязгаарлахыг тушаасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )