2021 онд Италид хагас цаг тутамд газар хөдөлж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Италийн судлаачид 2021 онд нийт 16095 удаагийн газар хөдлөлт бүртгэжээ. Өдөрт ойролцоогоор 44 удаа газар хөдөлж байсан байна. Энэ нь 30 минут тутамд газрын чичирхийлэл бүртгэгдсэнтэй дүйцэх юм гэж Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэн мэдэгджээ.

Тус хүрээлэнгийн мэдээллээр, Сицилийн өмнөд хэсэг болон Марке, Умбриа бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдсон байна. 2020 онд тус улсын нутаг дэвсгэрт нийт 16597 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.

Хамгийн сүүлд Итали улсад бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт 2016 оны наймдугаар сард болсон. Аматриче хотын бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас 299 хүн амиа алдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top