Италийн нийслэл Ром хотод коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр 40 орчим цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн байна.
ANSA агентлагийн мэдээлснээр бэртсэн цагдаагийн ажилтнуудын дотор шүүх эмнэлгийн ажилтнууд багтжээ.
Энэ сарын 9-нд болсон жагсаалын үеэр цагдаа нар 12 хүнийг баривчилсан байна. Эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Үүний өмнө Францын Ниццед мөн ковидтой тэмцэх зорилгоор тогтоосон арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )